СЭЗИС - Бүтээлийн сан

Пилатесийн үйлчилгээний төвийг сонгоход нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Занданхүү, Амина
dc.contributor.author Гансүх, Энхжин
dc.date.accessioned 2026-06-23T01:50:51Z
dc.date.available 2026-06-23T01:50:51Z
dc.date.issued 2026-06-23
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4839
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн асуудал нэмэгдэж, пилатесийн үйлчилгээний эрэлт өсөхийн хэрээр хэрэглэгчид төвөө сонгохдоо ямар хүчин зүйлд тулгуурлаж байгааг тодорхойлох шаардлага бий болсон. Энэхүү судалгааны зорилго нь пилатесийн үйлчилгээний төвийг сонгох хэрэглэгчийн шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох явдал юм. Судалгааны хүрээнд хэрэглэгчийн зан төлөвийн онол болон үйлчилгээний чанар, үнэ, байршил, орчин, багшийн ур чадвар зэрэг хүчин зүйлсийг авч үзэн загвар боловсруулсан. Улаанбаатар хотын 385 хэрэглэгчээс цуглуулсан өгөгдөлд SPSS программ ашиглан шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнд хэрэглэгчид пилатесийн төв сонгохдоо байршлын хүртээмж, цагийн хуваарийн уян хатан байдал, үйлчилгээний орчин, багшийн ур чадвар, үнийн зохистой байдлыг хамгийн чухал хүчин зүйл гэж үздэг нь тогтоогдсон. Хэрэглэгчид пилатест ерөнхийдөө эерэг хандлагатай боловч тогтмол хамрагдах эсэх нь үйлчилгээний чанараас илүүтэйгээр тухайн үйлчилгээ тэдний амьдралын хэв маяг, цаг хугацааны боломж, хувийн нөхцөлтэй хэр нийцэж байгаагаас ихээхэн хамаарч байна. Мөн хэрэглэгчдийг зан төлөвийн онцлогоор нь гурван сегментэд ангилж болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь пилатесийн үйлчилгээ эрхлэгчдэд хэрэглэгчийн хандлага, ойлголтод чиглэсэн стратеги боловсруулахад ач холбогдолтой юм. en_US
dc.subject Пилатесийн үйлчилгээний төв, Худалдан авах эрмэлзэл, нөлөөлөх хүчин зүйлс, хүлээн зөвшөөрөгдсөн зан үйлийн хяналт en_US
dc.title Пилатесийн үйлчилгээний төвийг сонгоход нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах