СЭЗИС - Бүтээлийн сан

"NO BALLS" ДААЛГАВАР БИЕЛҮҮЛЭЛТИЙН ХЯНАЛТЫН СИСТЕМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цогтбадрах, ГҮНДЭГМАА
dc.contributor.author Сүхбаатар, ЦЭНД-ОЧИР
dc.date.accessioned 2026-06-22T05:33:06Z
dc.date.available 2026-06-22T05:33:06Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4768
dc.description.abstract Орчин үеийн нийгэмд хувь хүний зорилго хэрэгжүүлэх асуудал нэн чухлаар тулгарч байгаа бөгөөд Вайсмэний (Wiseman, 2007) судалгаагаар зорилго тавьсан хүмүүсийн 88 хувь нь хариуцлагын механизм, биелэлтийг хянах систем дутагдалтайгаас шалтгаалан жилийн эцэст бүтэлгүйтдэг байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд нийгмийн хариуцлага болон зурган баталгаажуулалтын хосолсон механизмд тулгуурласан "NO BALLS" даалгавар биелүүлэлтийн хяналтын мэдээллийн системийг боловсруулж, хэрэгжүүлэх нь энэхүү дипломын ажлын гол зорилго юм. Системийн концепц, зохиомжийг тодорхойлохдоо Өөрийгөө тодорхойлох онол (SDT), Нийгмийн дэмжлэгийн онол, Хэвшил тогтоох онол зэрэг зан төлөвийн өөрчлөлтийн суурь онолуудыг онол-арга зүйн суурь болгон ашигласан. Хөгжүүлэлтийг SvelteKit, Go Fiber, Supabase/PostgreSQL, Cloudinary, Google OAuth 2.0 болон Firebase FCM технологийн стек дээр гүйцэтгэсэн болно. Уг систем нь хэрэглэгчдэд найз нөхдийнхөө өмнө үүрэг амлалт авч, биелэлтийг зургаар нотлох боломжийг олгох бөгөөд сарын гүйцэтгэлийн дундаж нь 50 хувиас доош тохиолдолд "no balls" статусыг системээс автоматаар олгохоор програмчилсан. Судалгааны үр дүнд тус хосолсон механизм нь хэрэглэгчдэд санхүүгийн болон мөнгөн шийтгэлийн сэтгэл зүйн дарамт учруулахгүйгээр, хувь хүний зорилго биелүүлэлтийн магадлалыг статистик ач холбогдол бүхий түвшинд мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтойг онол болон практикийн үүднээс батлан харууллаа. en_US
dc.subject даалгаврын удирдлага, нийгмийн хариуцлага, зургаар баталгаажуулалт, зан төлөвийн өөрчлөлт, мэдээллийн систем en_US
dc.subject систем хөгжүүлэлт en_US
dc.title "NO BALLS" ДААЛГАВАР БИЕЛҮҮЛЭЛТИЙН ХЯНАЛТЫН СИСТЕМ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, мэдээллийн системийн
ife.Мэргэжил.Индекс D341300
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Цогтбадрах, ГҮНДЭГМАА


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах