Хураангуй:
Орчин үеийн нийгэмд хувь хүний зорилго хэрэгжүүлэх асуудал нэн чухлаар
тулгарч байгаа бөгөөд Вайсмэний (Wiseman, 2007) судалгаагаар зорилго тавьсан
хүмүүсийн 88 хувь нь хариуцлагын механизм, биелэлтийг хянах систем дутагдалтайгаас
шалтгаалан жилийн эцэст бүтэлгүйтдэг байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд нийгмийн
хариуцлага болон зурган баталгаажуулалтын хосолсон механизмд тулгуурласан "NO
BALLS" даалгавар биелүүлэлтийн хяналтын мэдээллийн системийг боловсруулж,
хэрэгжүүлэх нь энэхүү дипломын ажлын гол зорилго юм. Системийн концепц,
зохиомжийг тодорхойлохдоо Өөрийгөө тодорхойлох онол (SDT), Нийгмийн дэмжлэгийн
онол, Хэвшил тогтоох онол зэрэг зан төлөвийн өөрчлөлтийн суурь онолуудыг онол-арга
зүйн суурь болгон ашигласан. Хөгжүүлэлтийг SvelteKit, Go Fiber, Supabase/PostgreSQL,
Cloudinary, Google OAuth 2.0 болон Firebase FCM технологийн стек дээр гүйцэтгэсэн
болно. Уг систем нь хэрэглэгчдэд найз нөхдийнхөө өмнө үүрэг амлалт авч, биелэлтийг
зургаар нотлох боломжийг олгох бөгөөд сарын гүйцэтгэлийн дундаж нь 50 хувиас доош
тохиолдолд "no balls" статусыг системээс автоматаар олгохоор програмчилсан.
Судалгааны үр дүнд тус хосолсон механизм нь хэрэглэгчдэд санхүүгийн болон мөнгөн
шийтгэлийн сэтгэл зүйн дарамт учруулахгүйгээр, хувь хүний зорилго биелүүлэлтийн
магадлалыг статистик ач холбогдол бүхий түвшинд мэдэгдэхүйц нэмэгдүүлэх
боломжтойг онол болон практикийн үүднээс батлан харууллаа.