СЭЗИС - Бүтээлийн сан

Монголын цахим худалдааны үйл ажиллагаанд ногоон логистик нэвтрүүлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Мягмаржав, Халиун
dc.contributor.author Ганзориг, Уянга
dc.date.accessioned 2026-06-22T03:20:18Z
dc.date.available 2026-06-22T03:20:18Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4713
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим худалдааны салбар эрчимтэй хөгжиж, хүргэлтийн үйлчилгээний эрэлт огцом өссөн нь сав баглаа боодлын хог хаягдал, шатахуунд суурилсан тээврийн хэрэгслийн хэрэглээ, түүнээс улбаатай хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байна. Энэ нөхцөл байдал нь ногоон логистикийг нэвтрүүлэх шаардлагыг улам бүр тодотгож, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд онолын болон практик ач холбогдол бүхий асуудал болжээ. Судалгааны зорилго нь Монголын цахим худалдааны логистикийн өнөөгийн нөхцөл байдлыг шинжлэх, хэрэглэгчийн хандлага, бизнесийн оролцогчдын туршлага, олон улсын шилдэг жишигт тулгуурлан ногоон логистикийг хэрэгжүүлэх боломжит хувилбаруудыг тодорхойлох явдал юм. Судалгаанд тоон болон чанарын аргыг хослуулан ашиглаж, анкетын судалгаа, фокус бүлгийн ярилцлага, олон улсын кейс судалгааг нэгтгэн шинжилсэн. Үр дүнгээс харахад хэрэглэгчид байгальд ээлтэй хүргэлтийн сонголт, дахин ашиглах боломжтой сав баглаа боодол, нэгдсэн хүргэлтийн системд эерэг хандлагатай байгаа ч дэд бүтцийн хязгаарлалт, хөрөнгө оруулалтын өндөр зардал, хэрэглэгчийн мэдлэгийн хомсдол, бодлогын дэмжлэгийн дутагдал зэрэг сорилтууд байсаар байна. SWOT болон TOWS шинжилгээнд тулгуурлан гурван хувилбар тодорхойлогдсон бөгөөд тэдгээр хувилбарууд нь шат дараатайгаар хэрэгжих боломжтой бөгөөд Монголын цахим худалдааны логистикийн салбарыг тогтвортой хөгжлийн загварт шилжүүлэх стратегийн цогц интеграцчиллыг бүрдүүлж байна. Санал, зөвдөмжийн хүрээнд төрөөс ногоон логистикийн бодлого, дэд бүтэц, санхүүгийн дэмжлэгийг сайжруулах, бизнесүүд ухаалаг боловсорсон шийдлүүдийг үе шаттай нэвтрүүлэх шаардлагатай гэж дүгнэв. Мөн судлаачдын хувьд нүүрстөрөгчийн ялгарлын тооцоо, хэрэглэгчийн зан төлөв болон олон улсын туршлагад суурилсан харьцуулсан судалгааг хөгжүүлэх нь Монголын тогтвортой ногоон логистикийн хөгжлийг дэмжих чухал суурь болохыг тодорхойлов. en_US
dc.subject Ногоон логистик, цахим худалдаа, тогтвортой хөгжил, хүргэлтийн үйлчилгээ, сав баглаа боодол, цахилгаан тээврийн хэрэгсэл, сүүлийн шатны хүргэлт, буцаалтын логистик, маршрутын оновчлол, нийлүүлэлтийн сүлжээ, ногоон нийлүүлэлтийн сүлжээ en_US
dc.title Монголын цахим худалдааны үйл ажиллагаанд ногоон логистик нэвтрүүлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Цог, Байгаль


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах