СЭЗИС - Бүтээлийн сан

Хэрэглэгчийн худалдан авах хандлагад Инфлюнсер маркетингийн үзүүлэх нөлөөллийн судалгаа: Инстаграм платформ дээр гоо сайхны бүтээгдэхүүний жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Банзрагч, Нандин-Эрдэнэ
dc.contributor.author Серекхаан, Жулдыз
dc.date.accessioned 2026-06-22T02:44:35Z
dc.date.available 2026-06-22T02:44:35Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4696
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд сошиал медиа маркетинг эрчимтэй хөгжиж, байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаанд инфлюнсер маркетингийг өргөн ашиглах болсон. Ялангуяа зураг, видео контент дээр суурилсан Инстаграм платформ нь гоо сайхны бүтээгдэхүүний маркетингийн гол сувгуудын нэг болж байна. Энэхүү судалгааны зорилго нь инфлюнсер маркетинг нь хэрэглэгчийн итгэлцэл болон гоо сайхны бүтээгдэхүүний худалдан авах хандлагад үзүүлэх нөлөөллийг тодорхойлоход оршино. Судалгаанд 402 оролцогч хамрагдаж, асуулгын аргаар өгөгдөл цуглуулан корреляци болон регрессийн шинжилгээний аргаар боловсруулсан. Судалгааны үр дүнгээс инфлюнсер маркетинг нь хэрэглэгчийн итгэлцэлд хүчтэй эерэг нөлөө үзүүлж (β = 0.866, p < 0.001), хэрэглэгчийн итгэлцэл нь худалдан авах хандлагад мөн эерэг нөлөөтэй (β = 0.858, p < 0.001) болох нь тогтоогдсон. Түүнчлэн инфлюнсер маркетинг нь худалдан авах хандлагад шууд нөлөөлөхөөс гадна хэрэглэгчийн итгэлцлээр дамжин хэсэгчилсэн зуучлах нөлөө үзүүлж байгаа үр дүн гарсан. Мөн судалгаанд оролцогчдын дийлэнх нь инфлюнсерийн контентыг тогтмол хэрэглэж, санал болгосон бүтээгдэхүүнд итгэх хандлагатай байгааг харуулсан. Иймээс инфлюнсер маркетинг нь хэрэглэгчийн итгэлцлийг бий болгох замаар худалдан авах хандлагад чухал нөлөө үзүүлдэг болохыг энэхүү судалгаагаар дүгнэж байна. en_US
dc.subject Инфлюнсер маркетинг, инстаграм, хэрэглэгчийн зан төлөв, худалдан авах хандлага, гоо сайхны бүтээгдэхүүн, зан төлөвийн хүчин зүйлс, хэрэглэгчийн итгэл en_US
dc.title Хэрэглэгчийн худалдан авах хандлагад Инфлюнсер маркетингийн үзүүлэх нөлөөллийн судалгаа: Инстаграм платформ дээр гоо сайхны бүтээгдэхүүний жишээн дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах