СЭЗИС - Бүтээлийн сан

Жижиглэн худалдааны байгууллагуудын борлуулалтыг хиймэл оюун ухаанд тулгуурлан нэмэгдүүлэх арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхболд , Цовоо
dc.contributor.author Баярхүү, Лхагва-Очир
dc.date.accessioned 2026-06-22T02:28:30Z
dc.date.available 2026-06-22T02:28:30Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4689
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь байгууллагын үйл ажиллагаанд, ялангуяа жижиглэн худалдааны салбарын сүлжээ супермаркетууд, дэлгүүрүүд, конивенс дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг (Artificial Intelligence) ашиглах өнөөгийн хэрэглээ, чиг хандлага, боломж болон сорилтуудыг судалсан болно. Монгол Улсын жижиглэн худалдааны салбарт бодитоор тулгарч буй асуудал, сорилтуудыг тодорхойлж, дэлхийн жижиглэн худалдааны зах зээлд өрнөж буй дижитал шилжилтийн чиг хандлагатай уялдуулан шийдвэрлэх боломжит арга замыг боловсруулахыг зорьсон болно. Ингэхдээ бидний мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй хиймэл оюун ухааны суурь онолуудаас эхлэн тэдгээр нь жижиглэн худалдааны бизнесийн үйл ажиллагаанд бий болгож буй үр нөлөө, давуу талыг бодит кейс судалгаанд тулгуурлан шинжилсэн. Энэхүү судалгаагаар хиймэл оюун ухааны хөгжил, олон улсын туршлагыг жижиглэн худалдааны байгууллагад нэвтрүүлэхийн ач холбогдол, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийг тоймлон харуулж, амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйлсийг тодорхойлсон.Үүний үндсэн дээр Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой загвар, моделийг санал болгохыг зорилгоо болгосон. Түүнчлэн тус салбарт ажиллаж буй удирдлагын түвшний ажилтнууд болон нийт ажиллагсдад зориулан хиймэл оюун ухааны хэрэглээг хүний ур чадвартай уялдуулснаар бизнесийн үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх боломжтой талаар санал, зөвлөмжийг дэвшүүлсэн. Түлхүүр үг: Хиймэл оюун ухаан, жижиглэн худалдаа, дижитал шилжилт, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, автоматжуулалт, хэрэглэгчийн туршлага. en_US
dc.subject Хиймэл оюун ухаан, жижиглэн худалдаа, en_US
dc.title Жижиглэн худалдааны байгууллагуудын борлуулалтыг хиймэл оюун ухаанд тулгуурлан нэмэгдүүлэх арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Бадарч , Идэрцогт


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах