СЭЗИС - Бүтээлийн сан

ИХШХША дахь шүүхийн зардал, онол практикийн асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Даваасүрэн, Анхжаргал
dc.date.accessioned 2026-08-21T06:46:18Z
dc.date.available 2026-08-21T06:46:18Z
dc.date.issued 2026-08-21
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4919
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дахь шүүхийн зардлын эрх зүйн зохицуулалт, түүний онол, практикт тулгамдаж буй асуудлыг судалсан болно. Судалгаанд шүүхийн зардлын ойлголт, төрөл, нөхөн төлүүлэх зардлын хэмжээ, зардлаас чөлөөлөх болон хуваарилах зохицуулалтыг түүхэн уламжлал, одоогийн хууль тогтоомжийн хүрээнд авч үзсэн. Монгол Улсын ИХШХШтХ-д шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан боловч практикт шинжээчийн зардал зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй гарах зардлыг төлөх механизм тодорхой бус, төсвийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хэрэг удаашрах, түдгэлзэх нөхцөл үүсэж байна. Мөн гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн зардлыг нөхөн төлүүлэх ажиллагаа практикт жигд хэрэгжихгүй байгаа нь судалгаагаар илэрч байна. Иймд ХБНГУ болон БНКУ-ын зохицуулалттай харьцуулан, шүүхийн тусгай дансаар дамжуулан зардлыг урьдчилан төвлөрүүлэх, чөлөөлөх болон хэсэгчлэн төлүүлэх шалгуурыг тодорхой болгох, шинжээчийн зардлын төлбөрийн процессыг нарийвчлан хуульчлах шаардлагатай гэж дүгнэв.
dc.title ИХШХША дахь шүүхийн зардал, онол практикийн асуудал en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах