СЭЗИС - Бүтээлийн сан

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн удирдлагын үндсэн асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Хүрэлбаатар, Уянга
dc.date.accessioned 2026-08-21T06:16:56Z
dc.date.available 2026-08-21T06:16:56Z
dc.date.issued 2026-08-21
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4909
dc.description.abstract Энэхүү дипломын ажил нь Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь татварын эрх зүйн зохицуулалт, тэр дундаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлыг судлахад чиглэгдсэн болно. Судалгааны ажлын хүрээнд АМНАТ-ын ногдуулалт, төвлөрүүлэлт, улсын төсөвт үзүүлэх нөлөө болон Үндэсний баялгийн сантай уялдах эрх зүйн зохицуулалтыг авч үзсэн. Мөн Австрали, Индонез, Норвеги зэрэг улсын ашигт малтмалын татвар, баялгийн сангийн зохицуулалтыг Монгол Улсын эрх зүйн орчинтой харьцуулан судалсан. Судалгааны үр дүнд Монгол Улсад баялгийн сангийн эрх зүйн үндэс бүрдсэн боловч АМНАТ-ын орлогыг урт хугацааны хуримтлал, ирээдүй үеийн эрх ашиг, эдийн засгийн тогтвортой хөгжилд чиглүүлэн ашиглах зохицуулалтыг илүү нарийвчлах шаардлагатай байна гэж дүгнэв. Иймд АМНАТ-ын орлогыг зөвхөн тухайн жилийн төсвийн хэрэгцээнд зарцуулах бус, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудад тогтмол төвлөрүүлж, ил тод, хяналттай, үр ашигтай удирдах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзлээ.
dc.title Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн удирдлагын үндсэн асуудал en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах