СЭЗИС - Бүтээлийн сан

Дижитал хөрөнгө ба токенчлолын эрх зүйн зохицуулалт: Монголын боломж ба эрсдэл

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Хүдэртулга, Мишээл
dc.date.accessioned 2026-08-21T06:16:47Z
dc.date.available 2026-08-21T06:16:47Z
dc.date.issued 2026-06
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4908
dc.description.abstract 2000 оноос хойш санхүүгийн зах зээл болон мэдээллийн технологийн хөгжил эрчимжиж, төлбөр тооцоо, хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээний хэлбэр цахим орчинд өргөжин хөгжих болсон. Үүний үр дүнд криптовалют, дижитал токен, блокчэйнд суурилсан эрх, шаардлага, өмчлөл зэрэг зөвхөн цахим хэлбэрээр орших шинэ төрлийн хөрөнгийн ойлголт бий болж, “дижитал хөрөнгө” хэмээх өргөн хүрээнд судлагдаж байна. Монгол Улсад ч финтек үйлчилгээ, цахим төлбөрийн хэрэгсэл, цахим данс, цахим хөрөнгө оруулалт, крипто хөрөнгийн арилжаа зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээ богино хугацаанд нэвтэрч, хэрэглэгчдийн санхүүгийн зан үйлд тодорхой байр суурь эзлэх болов. Одоогийн эрх зүйн орчинд дижитал хөрөнгөтэй холбоотой харилцааг үнэт цаас, банк санхүү, төлбөрийн систем, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зэрэг хуулийн зохицуулалттай уялдуулан авч үзэх боломжтой. Гэсэн хэдий ч технологийн хөгжлийн хурд, зах зээлийн шинэ хэрэгцээтэй нийцүүлэн уг салбарын эрх зүйн зохицуулалтыг цаашид илүү тодорхой, системтэйгээр хөгжүүлэх шаардлага нэмэгдэж байна. Иймд энэхүү дипломын ажил нь дижитал хөрөнгийн эрх зүйн асуудлыг Монгол Улсын нөхцөлд судалж, онолын болон практикийн ач холбогдол бүхий санал, дүгнэлт боловсруулахад чиглэнэ.
dc.language.iso mng en_US
dc.title Дижитал хөрөнгө ба токенчлолын эрх зүйн зохицуулалт: Монголын боломж ба эрсдэл en_US
dc.type Book en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах