СЭЗИС - Бүтээлийн сан

КОНЬЯКНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ БРЭНДИЙН ТАНИГДАЛТ БОЛОН ХЭРЭГЛЭГЧИЙН ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭРИЙН ХАМААРЛЫН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Буянжаргал, Баярсайхан
dc.contributor.author Энхбаатар, Бэлэгдэмбэрэл
dc.date.accessioned 2026-06-23T01:50:42Z
dc.date.available 2026-06-23T01:50:42Z
dc.date.issued 2026-06-23
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4838
dc.description.abstract Коньякны зах зээл нь дэлхий даяар болон Монгол улсад хурдацтай өсөж, хэрэглэгчдийн тансаг зэрэглэлийн согтууруулах ундааны эрэлт нэмэгдэж буй энэ үед брэндийн танигдалт нь худалдан авах шийдвэрт хэрхэн нөлөөлж байгааг судлах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго нь Монголын коньякны зах зээл дэх брэндийн танигдалт, брэндийн дүр төрх, ойлголт дахь чанар, брэндийн үнэнч байдал зэрэг хүчин зүйлс нь хэрэглэгчийн худалдан авах шийдвэрт хэрхэн нөлөөлж байгааг эмпирик байдлаар тодорхойлоход оршино. Судалгааны хүрээнд Улаанбаатар хотод оршин суудаг, 21-ээс дээш насны, коньяк хэрэглэж байсан 368 хэрэглэгчийг санамсаргүй түүврийн аргаар тоон судалгааны аргаар анхдагч мэдээллийг цуглуулсан. Цуглуулсан өгөгдөлд SPSS 26 программ ашиглан найдвартай байдлын шинжилгээ (Cronbach’s alpha), тодорхойлох статистик, корреляцийн шинжилгээ, мөн олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээ болон дисперсийн шинжилгээ (ANOVA) хийж гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнгээр брэндийн танигдалт нь худалдан авах шийдвэрт хүчтэй, эерэг нөлөө үзүүлдэг болох нь батлагдсан (R² = 0.660). Тодруулбал, худалдан авах шийдвэрт брэндийн нэрийн таних байдал хамгийн өндөр нөлөөтэй (β = 0.289, p < 0.001) байсан бөгөөд үүний дараа брэндийн дүр төрх (β = 0.241, p < 0.001), ойлголт дахь чанар (β = 0.198, p < 0.01), брэндийн үнэнч байдал (β = 0.156, p < 0.05) тус тус эерэг нөлөө үзүүлж буй нь илэрлээ. Монголын зах зээлд Hennessy брэнд 84.5%-ийн танигдалттайгаар тэргүүлж байгаа бол, Rémy Martin (71.2%), Martell (58.3%) зэрэг брэндүүд удаалж байна. Энэхүү судалгааны дүгнэлтэд үндэслэн коньяк импортлогч компаниуд, тэр дундаа "Ноён уул эрдэнэ" ХХК зэрэг байгууллагуудад зориулсан маркетингийн оновчтой стратегийг санал болгосон. Хэрэглэгчид коньяк худалдан авахдаа үнээс илүүтэйгээр брэндийн нэр хүнд, чанарын баталгаа, нийгмийн статусын нөлөөллийг илүүд үздэг тул брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх нь борлуулалтыг өсгөх үндсэн хөшүүрэг болно. en_US
dc.subject Брэндийн танигдалт, худалдан авах шийдвэр, коньякны зах зээл, брэндийн дүр төрх, хэрэглэгчийн зан төлөв en_US
dc.title КОНЬЯКНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ БРЭНДИЙН ТАНИГДАЛТ БОЛОН ХЭРЭГЛЭГЧИЙН ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭРИЙН ХАМААРЛЫН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах