СЭЗИС - Бүтээлийн сан

ESG стандартын хэрэгжилтийн судалгаа /Монгол,Хонконг,Торонтогийн биржүүдэд бүртгэлтэй банкуудын жишээ/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Т, Цэнд-Аюуш
dc.contributor.author Наранцэцэг, Мөнх-Эрдэнэ
dc.date.accessioned 2026-06-22T06:58:58Z
dc.date.available 2026-06-22T06:58:58Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4835
dc.description.abstract Дэлхийн санхүүгийн зах зээлд БОНЗ (Environmental, Social, Governance) тайлагнал эрчимжиж, хөрөнгө оруулагчид байгууллагын санхүүгийн үзүүлэлтээс гадна тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, компанийн засаглалын түвшинг харгалзан үзэх болсон. Тэр тусмаа банкны салбарын хувьд Нийгэм болон Засаглалын хүчин зүйлс нь харилцагчийн итгэлцэл, эрсдэлийн удирдлага, байгууллагын нэр хүнд, урт хугацааны тогтвортой өсөлтөд чухал нөлөө үзүүлэх болсон. Монгол улсад арилжааны банкууд олон нийтэд хувьцаагаа санал болгож, хөрөнгийн зах зээлд оролцох идэвх нэмэгдэж буй энэ үед БОНЗ тайлагналын чанар, олон улсын жишигтэй нийцэх чухал асуудал. Монголын банкуудын Нийгмийн болон Засаглалын үзүүлэлтийн хэрэгжилтийн түвшинг олон улсын хөрөнгийн биржийн шаардлагатай харьцуулан үнэлсэн судалгаа харьцангуй бага байна. Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын арилжааны банкуудын нийгмийн ба засаглалын тайлагналын өнөөгийн түвшинг үнэлж, Хонконг болон Торонто хөрөнгийн биржийн БОНЗ тайлагналын жишиг шаардлагатай харьцуулан дүн шинжилгээ хийхэд оршино. Судалгаанд Монгол болон Хонконг Торонтогийн биржүүдэд бүртгэлтэй арилжааны томоохон банкуудын 2021-2025 онуудын жилийн тайлан, тогтвортой хөгжлийн тайлан, харьцуулсан шинжилгээ, засаглалын мэдээлэлд тулгуурлан баримт бичиг, контент, харьцуулсан, тоон болон чанарын шинжилгээ, үнэлгээний индексийн арга ашиглана. Судалгааны үр дүнд Монголын банкуудын засаглалын тайлагнал нийгэм үзүүлэлтээс харьцангуй хөгжсөн боловч ТУЗ-ийн олон талт байдал, хараат бус байдал, хүний нөөцийн тогтвортой хөгжил, хэрэглэгчийн хамгаалалт зэрэг чиглэлээр сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. en_US
dc.subject ESG, БОНЗ, тогтвортой хөгжил, нийгмийн үзүүлэлт, засаглалын үзүүлэлт, банкны салбар, ESG тайлагнал, компанийн засаглал, хөрөнгийн бирж, тогтвортой санхүүжилт, HKEX, TSX, Монголын арилжааны банкууд. en_US
dc.title ESG стандартын хэрэгжилтийн судалгаа /Монгол,Хонконг,Торонтогийн биржүүдэд бүртгэлтэй банкуудын жишээ/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах