СЭЗИС - Бүтээлийн сан

Хиймэл оюун ухаанд суурилсан контентын хэрэглэгчийн хариу үйлдэлд үзүүлэх нөлөөллийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Баяраа, Золзаяа
dc.contributor.author Эрдэнэбаяр, Номуун
dc.date.accessioned 2026-06-22T06:58:42Z
dc.date.available 2026-06-22T06:58:42Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4834
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанд суурилсан контент бүтээх технологи дижитал маркетингийн салбарт эрчимтэй нэвтэрч, байгууллагуудын контент маркетингийн үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт авчирч байна. Гэвч хиймэл оюун ухаанаар бүтээсэн болон хүний бүтээсэн контентод хэрэглэгчид хэрхэн ялгаатай хариу үйлдэл үзүүлдэг талаар Монгол Улсын маркетингийн орчинд бодит өгөгдөлд тулгуурласан эмпирик судалгаа хязгаарлагдмал байна. Иймээс энэхүү судалгааны зорилго нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн болон хүний бүтээсэн контентын хэрэглэгчийн хариу үйлдэлд үзүүлэх ялгаатай нөлөөг тодорхойлж, маркетингийн стратегид хиймэл оюун ухааныг оновчтой ашиглах талаар санал, зөвлөмж боловсруулахад оршино. Судалгаа нь Stimulus–Organism–Response, Elaboration Likelihood Model, Multi-Component Attitude онолуудад тулгуурласан позитивист парадигм бүхий харьцуулсан кейс судалгааны загвараар хийгдсэн. Судалгаанд World Path Mongolia ХХК болон WorkPlus MN ХХК-ийн Facebook болон Instagram платформд 18 сарын хугацаанд нийтэлсэн 184 контентыг гар кодчиллын аргаар ангилсан (Cohen’s κ = 0.82). Судалгааны таамаглалуудыг Independent Samples t-test, Two-Way ANOVA болон корреляцийн шинжилгээний аргуудаар шалгав. Судалгааны үр дүнгээс харахад хүний бүтээсэн контент нь Reach (6,288 vs 1,675; p = 0.017), Like (29.87 vs 12.03; p = 0.007), Comment (2.42 vs 0.65; p = 0.006) үзүүлэлтээр статистикийн хувьд илүү өндөр үр дүн үзүүлсэн байна. Харин хиймэл оюун ухаанаар бүтээсэн контент нь Share (34.99 vs 23.29; p = 0.048) болон Engagement Rate (32.23% vs 16.12%; p = 0.009) үзүүлэлтээр давуу байв. Дэвшүүлсэн дөрвөн таамаглалаас гурав нь дэмжигдэв, H4 буюу платформын зохицуулагч нөлөө Facebook платформын хүрээнд дэмжигдсэн боловч Instagram-ын түүврийн хязгаарлалтаас үүдэн уг платформ дээр шалгагдаагүй. Контентын формат, бизнесийн салбарын зохицуулагч нөлөө статистикийн хувьд ач холбогдолтой нь батлагдсан. Судалгааны үр дүнд тулгуурлан хиймэл оюун ухаанаар бүтээсэн болон хүний бүтээсэн контентыг хослуулан ашиглах хосолсон стратеги, маркетингийн зорилгод нийцсэн контентын эх үүсвэрийн сонголт, мөн салбар болон платформын онцлогт тохирсон контентын стратегийн санал, зөвлөмжийг боловсруулав. en_US
dc.subject Хиймэл оюун ухаан, контент маркетинг, хэрэглэгчийн хариу үйлдэл, оролцоо, дижитал маркетинг, S-O-R загвар en_US
dc.title Хиймэл оюун ухаанд суурилсан контентын хэрэглэгчийн хариу үйлдэлд үзүүлэх нөлөөллийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах