| dc.description.abstract |
Өнөө үед эрчимтэй өрсөлдөж буй салбар болох үүрэн холбооны салбарыг энэхүү судалгаандаа сонгон авч судалсан болно. Үүрэн холбооны урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийг сонгож брэндээ солих зан төлөвт нөлөөлж буй хүчин зүйлс дээр үндэслэн судалгааны загвар боловсруулж, Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Ондо, Токи Мобайл, Онлайм Нетворк зэрэг брэндүүдийн 411 хэрэглэгчийг хамруулсан тоон болон чанарын судалгааг ашиглан судалгаа хийсэн. 7 хүчин зүйлийн 37 хувьсагч болон ерөнхий 14 асуулт буюу 51 асуултаас бүрдсэн асуулга бэлтгэн 6 таамаглал дэвшүүлсэн. Үүрэн холбооны брэндээ солих зан төлөвт идэвхжүүлэлт болон солих зардал нь статистик ач холбогдолтой шууд нөлөөлдөг бол үнэ, сүлжээний чанар, үйлчилгээний чанар, брэндэд үнэнч байдал зэрэг нь бие даасан нөлөө сул буюу хэрэглэгчийн солих шийдвэрт шууд бус, нийлмэл байдлаар нөлөөлж байна. Брэнд солих урсгал болон шалтгаанаар авч үзэхэд Мобиком болон Юнител брэндүүдийн солих урсгал өндөр байгаа бөгөөд Ондо, Онлайм Нетворк, Токи Мобайл зэрэг шинэ брэндүүд нь урамшуулал, дата багцад суурилан хэрэглэгчдийг татаж байгаа ч хэрэглэгч хадгалалт нь сул байна. Брэндүүд хэрэглэгчийн брэнд солих зан төлөвт тохируулан хэрэглэгч татах идэвхжүүлэлтийн стратегиуд болон хэрэглэгч хадгалах солих зардлын стратегиудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. |
en_US |