| dc.contributor.advisor | Батмөнх, Ганшагай | |
| dc.contributor.author | Ганзориг, Номин | |
| dc.date.accessioned | 2026-06-22T06:54:26Z | |
| dc.date.available | 2026-06-22T06:54:26Z | |
| dc.date.issued | 2026-06-22 | |
| dc.identifier | Бакалавр | en_US |
| dc.identifier.uri | https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4810 | |
| dc.description.abstract | Монгол Улсын угаалгын бодисын импорт сүүлийн дөрвөн жилд 26 гаруй хувиар өсөж, 2025 онд 42.2 сая ам.долларт хүрсэн байна. Угаалгын нунтаг нь өрх бүрийн өдөр тутмын зайлшгүй хэрэглээ боловч дотоодын хэрэглэгчдийн сонголтод нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа хомс байна. Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын хэрэглэгчдийн худалдан авалтын шийдвэрт маркетингийн хольцын хүчин зүйлс болох бүтээгдэхүүний чанар, үнэ, хүртээмж, сурталчилгаа болон брэндийн танигдалт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох зорилготой. Судалгаанд тоон аргыг ашиглан 384 хэрэглэгчээс асуумж цуглуулж, SPSS программаар хүчин зүйлийн, корреляцийн, регрессийн болон кластер шинжилгээг хийж гүйцэтгэв. Шинжилгээний үр дүнд брэндийн танигдалт, үнэ болон сурталчилгаа гэсэн гурван хүчин зүйл бодит худалдан авалтад статистик ач холбогдол бүхий нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдлоо. Харин бүтээгдэхүүний чанар болон хүртээмжийн хүчин зүйлс нь бодит худалдан авалтыг тайлбарлагч бие даасан бүлэг болж ялгараагүй тул үндсэн таамаглалууд батлагдаагүй байна. Зах зээлд Omo, Ariel, Tide брэндүүд нийт танигдсан байдлын 45.77%-ийг эзэлж, давамгайлах байр суурьтай байна. Мөн өрхийн орлогын түвшин болон ам бүлийн тооноос хамаарч брэндийн сонголт, үнэ, сурталчилгаанд хандах хандлага ялгаатай байгаа нь ажиглагдлаа. Энэхүү судалгааны үр дүн нь импортлогч компаниудад маркетингийн оновчтой стратеги боловсруулахад практик ач холбогдолтой юм. | en_US |
| dc.subject | Угаалгын нунтаг, хэрэглэгчийн зан төлөв, худалдан авалтын шийдвэр, маркетингийн хольц, брэндийн танигдалт, үнэ, сурталчилгаа, бүтээгдэхүүний чанар, хүртээмж, FMCG, регрессийн шинжилгээ, Улаанбаатар | en_US |
| dc.title | УГААЛГЫН НУНТАГ ХУДАЛДАН АВАГЧДЫН ХУДАЛДАН АВАЛТЫН ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА | en_US |
| dc.title.alternative | A Study on the Factors Influencing Consumers' Purchase Decision-Making for Laundry Detergents | en_US |
| ife.Мэргэжил.Нэр | D380105 | |
| ife.Мэргэжил.Индекс | D340500 | |
| ife.Зэрэг | Бакалавр | |
| ife.Диплом.Зөвлөх | Батмөнх, Ганшагай |