| dc.description.abstract |
Бизнесийн амьдралын мөчлөг бүрээс хамаарч компанийн санхүүгийн байдал өөр
өөр байдаг бөгөөд амьдралын мөчлөгт нь тааруулж шийдвэр гаргах шаардлагатай
тулгардаг. Бизнесийн амьдралын мөчлөгөөс хамааран аливаа шийдвэр гаргахын тулд
санхүүгийн байдлыг тодорхойлж, амьдралын мөчлөгтэй уялдаатай санхүүгийн шийдвэр
гаргах нь ач холбогдолтой юм.
Рестораны салбарт удаан амжилттай үйл ажиллагаа явуулах хүчин зүйлсийн чухал
нэг бол санхүүгийн болон үйл ажиллагааны тоон мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт
юм. Судалгааны ажлын хүрээнд рестораны салбарын санхүүгийн харьцаа үзүүлэлт болон
үйл ажиллагааны харьцаа үзүүлэлтэд тулгуурлан шийдвэр гаргах хувилбаруудыг
бизнесийн амьдралын мөчлөгт тааруулан судлаж, шийдвэр гаргалтын хувилбарыг
дэмжихэд оршино. Рестораны салбар нь өөрийн гэсэн онцлог үйл ажиллагаатай бөгөөд
салбарын онцлогийн дагуу рестораны санхүүгийн болон үйл ажиллагааны харьцаа
үзүүлэлт нь рестораны шийдвэр гаргахад хангалттай мэдээлэл болохуйц эсэхэд дүгнэлт
өгөн шийдвэр гаргалтын хувилбаруудыг дэмжихэд оршино.
Судалгааны үр дүнд хүрэхийн тулд рестораны санхүүгийн өгөгдөл дээр үндэслэн
үйл ажиллагааны үр ашигт байдалд шинжилгээ хийх буюу тоон судалгааны арга зүйг
ашиглан судалгаа хийлээ. Рестораны санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээлэл дээр
дүн шинжилгээ хийж харьцаа үзүүлэлтийг тодорхой болгосноор ресторан юун дээр
анхаарах, аль төрлийн шийдвэрийг гаргаж, үйл ажиллагаагаа тогтвортой болгох талаар
дэмжлэг үзүүлэх боломжтой юм.
Судалгааны үр дүнд ресторан нь хэдий санхүүгийн тайлан болон мөнгөн урсгалын
хувьд үйл ажиллагаа хэвийн байгаа хэдий ч харьцаа үзүүлэлтүүд болон чанарын
үзүүлэлтийг шинжлэхэд үр ашигтай байгаа эсэх, сайн хүчин чадлаараа ажиллаж байгаа
эсэх зэрэг мэдээллийг шинжилгээний үр дүнгээс гаргаж болохоор байна. Иймээс удаан
оршин тогтнохын тулд санхүүгийн болон үйл ажиллагааны шийдвэр гаргалтыг үр дүнд
суурилж шийдвэр гаргах боломжтой харагдаж байна. Энэхүү судалгаа нь Монголын
рестораны салбарын онцлогт суурилсан санхүүгийн болон үйл ажиллагааны
харьцаануудыг шинжилж, шийдвэр гаргах хувилбар боловсруулах зөвлөмж өгөх замаар
практик ач холбогдолтой.
A company’s financial condition varies depending on each stage of its business life cycle, and decisions must be made accordingly. To make effective decisions based on the business life cycle, it is important to assess the financial condition and align financial decisions with the corresponding stage of the life cycle.
One of the key factors for long-term success in the restaurant industry is decision-making based on financial and operational data. Within the scope of this study, decision-making options are analyzed based on financial ratios and operational performance indicators of the restaurant sector, aligned with the stages of the business life cycle, with the aim of supporting decision-making processes. The restaurant industry has its own operational characteristics, and the study evaluates whether financial and operational ratios specific to the sector provide sufficient information for decision-making and helps support appropriate decision alternatives.
To achieve the research objectives, a quantitative research methodology was applied, analyzing operational efficiency based on the restaurant’s financial data. By examining financial and operational information and determining key performance ratios, it becomes possible to identify areas that require attention and to support decisions that help stabilize operations.
The findings indicate that even if a restaurant appears financially stable based on its financial statements and cash flows, further analysis of ratio indicators and qualitative measures can reveal whether it is operating efficiently and utilizing its full capacity. Therefore, for long-term sustainability, it is essential to base financial and operational decisions on analytical results.
This research provides practical value by analyzing financial and operational ratios tailored to the characteristics of Mongolia’s restaurant industry and offering recommendations for developing decision-making alternatives. |
en_US |