| dc.description.abstract |
Монгол улсын эдийн засгийн гол тулгуур багана болсон уул уурхайн салбар нь
2025 оны байдлаар Монгол улсын нийт экспортын орлогын 85 хувь, дотоодын нийт
бүтээгдэхүүний 25 гаруй хувийг дангаараа бүрдүүлсэн. 2025 оны байдлаар улсын
төсвийн орлого 32.6 их наяд хүрсэн бөгөөд үүний 33 гаруй хувийг уул уурхайн салбар
татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн ба үүний 40 хувийг зэсийн татвар,
төлбөр, хураамж бүрдүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, барилга, цэвэр эрчим хүчний салбарын
өсөлттэй холбоотойгоор зэсийн эрэлт нэмэгдэж буй бөгөөд энэ эрэлтийн хэмжээ
ирээдүйд тогтмол нэмэгдэх билээ. Үүнээс үүдээд зэсийн бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10
жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Монгол улсын хувьд байгалийн
баялаг төрийн нийтийн өмчийн хүрээнд энэхүү баялгийг ашиглаж буй уул уурхайн аж
ахуй нэгж төлбөр төлөх шаардлагатай бөгөөд энэхүү төлбөрийг “Ашигт малтмалын нөөц
ашигласны төлбөр” гэдэг. Энэхүү төлбөрийг зэсийн хүдрийн хувьд үндсэн хувь хэмжээ
болох 5% дээр нэмэгдээд зэсийн зах зээлийн жишиг үнэ болон боловсруулалтын
түвшнээс хамаарч 0-30%-ийн нэмэлт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг.
Энэхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох суурь буюу зах зээлийн жишиг
үнэ, нэмэлт хувь хэмжээ тооцох аргачлал болон нэмэлт ашигт малтмалын нөөц
ашигласны төлбөрийн өндөр хувь хэмжээний улмаас зэс олборлох салбарт үйл
ажиллагаа явуулж буй болон шинээр хайгуулын төслөөс олборлогч болох гэж буй аж
ахуй нэгжүүдэд татварын ачаалал нэмэгдэж, улмаар монгол улсын зэсийн салбарт орох
гадаадын хөрөнгө оруулалт буурч болзошгүй эрсдэл үүсэж байна.
Иймээс уг судалгааны ажлын зорилгын хүрээнд Монгол улсын зэс олборлогч аж
ахуй нэгжүүдийн татварын ачааллыг тооцоолж үүнд ашигт малтмалын нөөц ашигласны
төлбөр нь хэрхэн нөлөөлж буйг судалж, шийдвэрлэх санал зөвлөмж боловсруулахад
оршино. Судалгааны ажлын хүрээнд үндсэн 3 зорилт дэвшүүлэн энэхүү сэдвийн хүрээнд
судлагдсан байдлын судалгаа болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн
татварын орчныг судалж онолын тойм бэлтгэсэн. Судалгааны хэсэгт зэс олборлох
салбарын зэсийн баяжмал үйлдвэрлэгч үндсэн хоёр компанийг нэлэнхүй түүврийн
аргаар сонгон авч хоёрдогч өгөгдөл цуглуулах аргын дагуу аудитлагдсан санхүүгийн
тайланд үндэслэн татварын ачааллыг тоон судалгааны аргаар тооцоолсон болно.
Татварын ачаалалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэрхэн нөлөөлж буйг
монгол улстай газарзүйн хувьд төстэй далайд гарцгүй, уул уурхайд эдийн засаг нь
түшиглэсэн болон уул уурхай хөгжсөн улсуудыг сонгон монгол улсын ашигт малтмалын
нөөц ашигласны тогтолцоотой харьцуулсан судалгаа хийж дүгнэлт, санал зөвлөмж
боловсруулсан.
The mining sector, which is the main pillar of Mongolia’s economy, accounted for 85% of the country’s total export revenue and more than 25% of its GDP as of 2025. In the same year, the state budget revenue reached 32.6 trillion MNT, of which over 33% was collected from the mining sector in the form of taxes, fees, and charges, with 40% of this coming specifically from copper-related taxes, fees, and charges.
In recent years, due to growth in renewable energy, construction, and clean energy sectors, the demand for copper has been increasing and is expected to continue growing steadily in the future. As a result, the price of copper products has doubled over the past 10 years. In Mongolia, natural resources are considered state public property, and mining companies exploiting these resources are required to pay a fee known as the “Mineral Resource Royalty.” For copper ore, companies pay a base rate of 5%, plus an additional royalty of 0–30% depending on the international market price of copper and the level of processing.
However, the methodology for determining the benchmark market price and the additional rates, as well as the relatively high rate of the additional royalty, has increased the tax burden on companies operating in copper mining and those transitioning from exploration to extraction. This creates a potential risk of reducing foreign investment in Mongolia’s copper sector.
Therefore, the objective of this research is to assess the tax burden on copper mining companies in Mongolia, analyze how mineral resource royalties affect this burden, and develop recommendations for improvement. The study sets out three main objectives, including a literature review of previous studies and a theoretical overview of the mineral resource royalty system. In the empirical section, two major copper concentrate producers in the mining sector were selected using a purposive sampling method. Based on audited financial statements, the tax burden was calculated using quantitative analysis methods.
Furthermore, to evaluate the impact of mineral resource royalties on the tax burden, a comparative study was conducted with landlocked and mining-dependent countries, as well as countries with developed mining sectors that are geographically similar to Mongolia. Based on this comparison, conclusions and policy recommendations were developed. |
en_US |