| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь Монгол улсын банк бус санхүүгийн байгууллагуудад
(ББСБ) корпорейт эрүүл мэндийн хөтөлбөр (wellness program)-ийн хэрэгжилт
байгууллагын гүйцэтгэлд үзүүлэх нөлөөг тайлбарлах холимог арга зүйн хүрээнд
судалсан болно. Судалгаа нь хөтөлбөрийн хэрэгжилт ба ажилтны оролцоо (H1), ажил
таслалт (H2, H3), мөн финтек болон уламжлалт ББСБ-уудын хоорондын хөтөлбөрийн
чанарын ялгааг (H4) шинжилсэн.
Судалгаанд олон улсад баталгаажсан хэмжүүрүүд — Utrecht Work Engagement
Scale (UWES-9) болон Baicker ажил таслалтын шкалыг Монгол ББСБ-ын орчинд
адаптацчилан ашигласан. 18 ББСБ-ын 90 ажилтнаас цахим асуумжийн аргаар өгөгдөл
цуглуулж, Pearson корреляц болон independent samples t-test-ийн шинжилгээ хийсэн.
Нэмэлтэд 18 HR удирдлагатай хагас бүтэцтэй ярилцлага хийв.
Судалгааны үр дүнд эрүүл мэндийн хөтөлбөр нь ажилтны оролцоотой
статистикийн хувьд ач холбогдол бүхий эерэг хамаарал (r=0.538, p=0.021) үзүүлж байна.
Ажил таслалтын хувьд (t=0.058, p=0.955) болон финтек-уламжлалт ББСБ-уудын
оролцооны ялгаа (t=1.904, p=0.075) статистикийн хувьд ач холбогдолгүй — хоёр
таамаглал татгалзагдав.
Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс харахад ажилтны эрүүл мэндийн хөтөлбөр нь
ББСБ-ын ажилтны оролцоотой статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай
(r=0.538, p=0.021) болох нь батлагдав. Финтек болон уламжлалт ББСБ-уудын оролцооны
ялгаа болон ажил таслалтын үзүүлэлт статистикийн ач холбогдолгүй байсан ч практик
ач холбогдол бүхий чиглэлийг харуулав.
Санал зөвлөмж: ББСБ-уудад эрүүл мэндийн хөтөлбөрийг хүний нөөцийн
стратегитай уялдуулан бие махбод, сэтгэл зүй, ажил-амьдралын тэнцвэрийн гурван
чиглэлээр хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Финтек ББСБ-уудад цахим эрүүл мэндийн
хэрэгсэл, уламжлалт ББСБ-уудад стресс менежмент, зохицуулагч байгууллагуудад
салбарын стандарт болон татварын урамшуулалын механизм нэвтрүүлэхийг санал
болгов. |
en_US |