СЭЗИС - Бүтээлийн сан

ТАТВАРЫН ТОГТВОРЖУУЛАЛТЫН ЗААЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Далхжав, Амирдийбазар
dc.date.accessioned 2026-06-22T06:53:25Z
dc.date.available 2026-06-22T06:53:25Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4805
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын зорилго нь татварын тогтворжуулалтын заалтын хөрөнгө оруулалтын орчинд үзүүлж буй нөлөөллийг онолын болон практик түвшинд шинжилж, гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрсдэлийг бууруулах болон төрийн татварын бодлогын уян хатан байдалд үзүүлэх нөлөөллийг тодорхойлоход оршино. Судалгаанд эрх зүйн норматив-догматик арга, харьцуулсан эрх зүйн шинжилгээ, статистик шинжилгээ болон кейс судалгааны аргуудыг хослуулан хэрэглэв. Монгол Улс, Казахстан, Чили, Перу дөрвөн улсын 2005–2022 оны панел дата (72 ажиглалт)-д суурилсан корреляцийн шинжилгээ, ГШХО-ын дата дээр өөрчлөлтийн шинжилгээ хийснээс гадна Оюу Толгой, Зөөвч-Овоо, МАК Цемент, Цагаан Суварга зэрэг дөрвөн хөрөнгө оруулалтын гэрээ болон зургаан тогтворжуулах гэрчилгээ авсан хөрөнгө оруулагчдын бодит кейсүүдийг нарийвчлан судалсан. Судалгааны үр дүнд гурван таамаглал бүгд батлагдсан. Нэгдүгээрт, тогтворжуулалтын хугацаа ба ГШХО-ын өсөлтийн хооронд хүчтэй эерэг хамаарал (r=+0.68, R²=46.2%, p<0.05) илэрч, татварын тогтворжуулалт нь хөрөнгө оруулалт татахад эерэг нөлөө үзүүлдгийг статистикийн хувьд баталсан. Перу улс эрх зүйн орчныг бүхэлд нь тогтворжуулах замаар хамгийн өндөр коэффициент (r=+0.81) харуулсан нь татвараас давсан иж бүрэн эрх зүйн тогтворжуулалт илүү үр дүнтэй болохыг нотолж байна. Хоёрдугаарт, кейс судалгааны үр дүнгээр томоохон төслүүд гэрээгээр дамжуулан үндсэн татваруудаа тогтворжуулж, хөрөнгө оруулагчийн санхүүгийн тодорхой байдлыг хангаж, эрсдэлийг бодитоор бууруулсан болохыг баталсан. Гуравдугаарт, тогтворжуулалтын хэт өргөн хэрэглээ нь төрийн татварын бодлогын уян хатан байдлыг хязгаарладаг нь Оюу Толгойн 30 жилийн, 8 татварыг хамарсан гэрээний жишээ болон Чили, Казахстаны хатуу царцаах загвараас эдийн засгийн тэнцвэрийн зарчимд шилжсэн туршлагаар нотлогдсон. Дүгнэлтэд татварын тогтворжуулалтын заалт нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад "шаардлагатай боловч хангалтгүй" бодлогын хэрэгсэл гэж тодорхойлогдов. Судалгааны үр дүнд үндэслэн зургаан санал дэвшүүлж, тухайлбал хатуу царцаах механизмаас эдийн засгийн тэнцвэрийн заалтад шилжих, зөвхөн татварыг бус эрх зүйн орчныг бүхэлд нь тогтворжуулах Перугийн загварт ойртуулах, гэрчилгээ олгох журмыг нарийвчлан батлах, шатлалтай ялгавартай хандлага нэвтрүүлэх, цогц бодлогын нэг хэсэг болгон уялдуулан хэрэгжүүлэх зэрэг чиглэлийг тодорхойлов. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Татварын тогтворжуулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын орчин, тогтворжуулах гэрчилгээ, уул уурхай, корреляцийн шинжилгээ, Монгол Улс en_US
dc.title ТАТВАРЫН ТОГТВОРЖУУЛАЛТЫН ЗААЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах