СЭЗИС - Бүтээлийн сан

Багийн гүйцэтгэлд удирдлагын хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бор, Амарсанаа /Ph.D/
dc.contributor.author Төмөрбаатар, Баярмаа
dc.date.accessioned 2026-06-22T06:53:17Z
dc.date.available 2026-06-22T06:53:17Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4804
dc.description.abstract Энэхүү судалгааны зорилго нь Монголын үнэт цаасны компаниудын нэгж, багийн түвшинд удирдлагын хүн төвтэй болон ажилд чиглэсэн манлайллын зан үйл нь багийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, судалгааны үр дүнд үндэслэн багийн гүйцэтгэлийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулахад оршино. Судалгаанд багийн гүйцэтгэлийг бүтээмж, үр ашиг, ажлын чанар гэсэн гурван хэмжээсийн хүрээнд авч үзсэн. Судалгааны онолын суурийг Input–Process–Output буюу IPO загвар, Ohio State Leadership Studies болон Leader Behavior Description Questionnaire буюу LBDQ хэмжүүрт тулгуурлан боловсруулсан. Удирдлагын манлайллын зан үйлийг ажилд чиглэсэн манлайлал буюу Initiating Structure, хүн төвтэй манлайлал буюу Consideration гэсэн хоёр хэмжээсээр тодорхойлсон. Судалгаа нь тоон судалгааны арга зүй, огтлолцлын дизайн (cross sectional design)-тай бөгөөд Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудын нэгж, багийн гишүүдээс асуулгын аргаар анхдагч өгөгдөл цуглуулсан. Нийт 64 хүчинтэй хариултад үндэслэн дескриптив статистик, найдвартай байдлын шинжилгээ, корреляцийн болон регрессийн шинжилгээ хийсэн. Эмпирик шинжилгээний үр дүнгээр удирдлагын хүн төвтэй манлайллын зан үйл (CON) болон ажилд чиглэсэн манлайллын зан үйл (IS) нь багийн гүйцэтгэлтэй статистикийн хувьд эерэг холбоотой болох нь тогтоогдсон. Хувьсагчийн түвшинд ажилд чиглэсэн манлайлал нь багийн гүйцэтгэлийг тайлбарлах чадвараар хүн төвтэй манлайллаас харьцангуй өндөр гарсан. Энэ нь ҮЦК-ийн багийн орчинд ажлын зорилго, үүрэг, хариуцлага, хугацаа, хуваарь, гүйцэтгэлийн шаардлагыг тодорхой болгох удирдлагын зан үйл багийн гүйцэтгэлтэй илүү хүчтэй холбогдож байгааг харуулж байна. Үүний зэрэгцээ хүн төвтэй манлайлал нь багийн гүйцэтгэлтэй мөн эерэг холбоотой гарсан нь багийн гишүүдтэй нээлттэй харилцах, дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааны таатай орчин бүрдүүлэх нь багийн ажлын үр дүнд ач холбогдолтой болохыг илэрхийлж байна. Судалгааны үр дүнд үндэслэн ҮЦК-ийн нэгж, багийн ажлын гүйцэтгэлийг сайжруулахын тулд ажилд чиглэсэн манлайллын хүрээнд ажлын зорилго, үүрэг, хугацаа, гүйцэтгэлийн шалгуур, явцын хяналтыг тодорхой болгох, харин хүн төвтэй манлайллын хүрээнд багийн гишүүдийн санал бодлыг сонсох, дэмжих, хамтын ажиллагааны таатай орчин бүрдүүлэх зан үйлийг тэнцвэртэй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэв. en_US
dc.subject багийн гүйцэтгэл en_US
dc.subject манлайллын зан үйл en_US
dc.subject ажилд чиглэсэн манлайлал en_US
dc.subject хүн төвтэй манлайлал en_US
dc.subject үнэт цаасны компани en_US
dc.subject team performance en_US
dc.subject leadership behavior en_US
dc.subject Initiating Structure en_US
dc.subject Consideration en_US
dc.subject LBDQ en_US
dc.subject securities company en_US
dc.title Багийн гүйцэтгэлд удирдлагын хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах