СЭЗИС - Бүтээлийн сан

БОНЗ нь нүүрсний компаниудын өрсөлдөөний стратегид нөлөөлөх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхболд, Цовоо
dc.contributor.author Эрдэнэ-Очир, Жадамба
dc.date.accessioned 2026-06-22T06:52:08Z
dc.date.available 2026-06-22T06:52:08Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4797
dc.description.abstract Энэхүү судалгаа нь Монгол улсын нүүрсний салбарын компаниудын өрсөлдөөний стратегид БОНЗ (байгаль орчин, нийгэм, засаглал)-ын хүчин зүйлс хэрхэн нөлөөлж буйг онолын болон эмпирик түвшинд судлахад чиглэсэн. Монгол улсын эдийн засагт нүүрсний салбар өндөр ач холбогдолтой байр суурь эзэлдэг хэдий ч дэлхийн эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, ногоон санхүүжилт болон олон улсын ESG шаардлагын өсөлт нь салбарын өрсөлдөөний орчин, зах зээлийн хүртээмж, хөрөнгө оруулалтын нөхцөлд томоохон өөрчлөлт авчирч ирээд байна. Иймд энэхүү судалгааны ажлыг зайлашгүй хийх шаардлага үүссэн юм. Судалгаанд өрсөлдөөний стратегийн онол, тогтвортой хөгжлийн онол, оролцогч талуудын онол болон Resource-Based View (RBV) онолыг нэгтгэсэн онолын хүрээг ашигласан. Мөн чанарын болон тоон аргыг хослуулсан холимог арга зүйд тулгуурлан кейс судалгааны аргаар Эрдэнэс Тавантолгой ХК, Energy Resources LLC болон Өсөх Зоос ХХК компаниудын БОНЗ хэрэгжилт, стратегийн чиг хандлага, санхүүгийн болон үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг харьцуулан шинжилсэн. Судалгаанд компанийн жилийн тайлан, тогтвортой хөгжлийн болон БОНЗ тайлан, бодлогын баримт бичиг, салбарын статистик мэдээлэл зэрэг хоёрдогч өгөгдлийг ашигласан. Судалгааны үр дүнгээс харахад БОНЗ нь зөвхөн тайлагналын шаардлага бус, харин уул уурхайн компаниудын өрсөлдөөний стратеги, зах зээлд нэвтрэх боломж, хөрөнгө оруулалт татах чадвар, эрсдэлийн удирдлага болон урт хугацааны тогтвортой өрсөлдөх чадварт шууд нөлөөлөх стратегийн чухал хүчин зүйл болж байна. Ялангуяа БОНЗ хэрэгжилт өндөртэй компаниуд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлцлийг нэмэгдүүлэх, ногоон санхүүжилт татах, зах зээлийн нэр хүндээ сайжруулах давуу талтай байгаа нь тогтоогдов. Харин Монголын нүүрсний салбарын олон жижиг, дунд компаниудын хувьд БОНЗ бодлого, тайлагнал, засаглалын тогтолцоо хангалтгүй хэвээр байгаа нь салбарын урт хугацааны өрсөлдөх чадварт эрсдэл үүсгэж байгааг судалгаагаар тодорхойлов. Иймээс Монгол улсын нүүрсний салбарт БОНЗ-ыг компанийн болон салбарын стратегийн түвшинд системтэйгээр нэгтгэн хэрэгжүүлэх, GRI зэрэг олон улсын тайлагналын аргачлалыг нэвтрүүлэх, байгаль орчны менежмент, засаглалын ил тод байдал, оролцогч талуудын оролцоог сайжруулах шаардлагатай гэж дүгнэв. Улмаар БОНЗ-д суурилсан өрсөлдөөний стратеги нь Монголын нүүрсний салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг хадгалах чухал нөхцөл болохыг энэхүү судалгаа харуулж байна. Иймээс нүүрсний компаниуд БОНЗ-ыг стратегийн түвшинд хэрэгжүүлэх, GRI зэрэг олон улсын тайлагналын стандартыг нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн бууралтын зорилт болон тогтвортой хөгжлийн бодлогыг өрсөлдөөний стратегитай уялдуулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг дэвшүүлэв en_US
dc.subject БОНЗ, Уул уурхай, нүүрсний компаниуд en_US
dc.title БОНЗ нь нүүрсний компаниудын өрсөлдөөний стратегид нөлөөлөх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Бадарч, Идэрцогт


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах