| dc.contributor.advisor | Төртогтох, Наранцогт | |
| dc.contributor.author | Нямдорж, Баясгалан | |
| dc.date.accessioned | 2026-06-22T06:41:05Z | |
| dc.date.available | 2026-06-22T06:41:05Z | |
| dc.date.issued | 2026-06-22 | |
| dc.identifier | Мастер | en_US |
| dc.identifier.uri | https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4796 | |
| dc.description.abstract | Нийтийн зориулалттай орон сууцны барилга доорх иргэний өмчлөлд бүртгүүлсэн автомашины зогсоол нь орон сууцны нэгэн адил татвараас чөлөөлөгдөх эсэх, эсхүл албан татвар ногдуулах эсэх нь эрх зүйн зохицуулалтын хувьд маргаантай байдал үүсгэсэн. Энэ тухай зарим нөхцөл байдлыг тодорхой болгохыг Нийслэл дэх Төрийн Аудит 2021 онд зөвлөмжилсөн байдаг. Иймд татварын эрх зүйн зохицуулалтын одоогийн байдал, иргэдийн хандлага, татвар ногдуулж буй практикийг судлах зорилгоор энэхүү судалгааг хийсэн. Судалгааны явцад тулгамдаж буй асуудлыг хууль зүйн шинжлэх ухааны болон нийгмийн шинжлэх ухааны аспектаар авч үзэж судалгаа ерөнхий болон тусгай аргуудыг ашигласан. Үүний үр дүнд орон сууцандаа амьдран суух зорилгоор оршин сууж буй иргэдийн автомашинаа байршуулж буй өмчлөлийн авто зогсоолыг татвараас чөлөөлөх боломжтой байх бөгөөд хэрэв автоз зогсоолыг ашиг олох зорилгоор ашиглаж буй тохиолдолд эрх зүйн зохицуулалтын боловсронгуй болгож татвар ногдуулах боломжтой гэх дүгнэлтэд хүрлээ. Хандлагын үнэлгээ болон чанарын судалгааны үр дүнд орон сууцны доорх авто зогсоолд татвар ногдуулахгүй байх тухай байр суурийг судалгаанд оролцогчдийн олонх нь дэмжиж байв. Мөн энэ тухай олон улсын сайн туршлага байгаа бөгөөд татвар ногдуулалтын одоогийн практик нь татварын зохицуулалтын болон хуваарилалтын зарчимыг нийцэхгүй байх тул яаралтай арга зүйн удирдлагаар хангах шаардлагатай тухай санал, зөвлөмж гаргасан болно | en_US |
| dc.subject | Нийтийн зориулалттай орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, орон сууцны авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, татварын чөлөөлөлт, татварын зарчим | en_US |
| dc.title | Орон сууцны доорх авто зогсоолын татварын эрх зүйн тулгамдсан асуудал, боловсронгуй болгох арга зам | en_US |
| ife.Мэргэжил.Нэр | Менежментийн санхүүгийн | |
| ife.Мэргэжил.Индекс | E340400 | |
| ife.Зэрэг | Мастер | |
| ife.Диплом.Зөвлөх | Чимэдравдан, Наранчимэг |