Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь иргэдийн боловсролын түвшин санхүүгийн шийдвэр
гаргалтад хэрхэн нөлөөлж байгааг судлахад чиглэсэн болно. Судалгааны ажлын хүрээнд
зан төлөвийн санхүүгийн онолыг суурь болгон авч үзэж, хувь хүний шийдвэр гаргалтад
нөлөөлөх сэтгэлзүйн хүчин зүйлсийг судалсан.
Сүүлийн жилүүдэд Монгол улсад криптовалют (coin)-тай холбоотой эрсдэлтэй
хөрөнгө оруулалт, баталгаагүй онлайн сугалаа, өндөр хүүтэй зээлийн бүтээгдэхүүнд
иргэд олноороо хамрагдах болсон нь санхүүгийн буруу шийдвэр гаргалт нэмэгдэж
байгааг харуулж байна. Энэ нь иргэдийн санхүүгийн боловсрол болон мэдээллийг үнэлэх
чадвартай шууд холбоотой гэж үзэж байна. Судалгааг тоон аргаар явуулж, анкет
судалгааны аргаар өгөгдөл цуглуулан статистик шинжилгээг хийж гүйцэтгэнэ.