| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын хүүхдийн живхний зах зээлийг хэрэглэгчийн шийдвэр гаргалт, зан төлөвийн талаас судлахыг зорин ажиллалаа. Импортын бүтээгдэхүүн зонхилдог зах зээлд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэгчдэд импортын, дэлхий дахинд танигдсан брэндүүдтэй өрсөлдөх боломж ямар байгааг харуулахыг зорилоо.
Зах зээлийн хувьд 95 хувь нь импортын бүтээгдэхүүн байгаа ба дотоодод үйлдвэрлэдэг ганц брэнд нь Тоди байна. Ийм нөхцөлд шинэ үйлдвэр бий болох, олон жил зах зээлд тогтвортой байршсан брэндүүдтэй өрсөлдөн зах зээлд нэвтрэх нь бараг боломжгүй мэт явдал боловч хэрэглэгчийн сонголтыг судалсны үндсэн дээр стратегийн төлөвлөлтийг зөв хийж чадвал өрсөлдөөний давуу талыг бий болгож чадна гэж үзлээ.
Ингэхдээ хэрэглэгчийн зан төлөвийн онол, худалдан авах хүсэл эрмэлзэл, импортын брэндийг илүүд үзэх хандлага, үндэсний төвт хандлага, глобал хэрэглээний ханлага зэрэг хувьсагчдыг ашиглан судалгааны загварыг боловсруулав. 0-3 настай өрхийг судалгааны эх олонлог болгон сонгож нийт 358 оролцогч бүхий асуулга аван анхдагч өгөглийг бүрдүүлэн зуучлагчийн нөлөө бүхий регрессийн аргаар үнэлгээ хийв.
Судалгааны үр дүнг харвал худалдан авах хүсэл эрмэлзэлд импортын брэндийг илүүд үзэх хандлага болон үндэсний төвт хандлага, глобал хэрэглээний хандлага аль аль нь нөлөөтэй ба үүнээс импортын брэндийг илүүд үзэх хандлага нь илүү нөлөөтэй байгаа нь ажиглагдлаа.
Иймд дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүний чанарыг хамгийн сайн байлгаж чадвал өрсөлдөөний давуу тал бий болно гэсэн дүгнэлтэд хүрэв. |
en_US |