| dc.description.abstract |
Энэхүү дипломын ажлаар гадаадад суралцахаар төлөвлөж буй суралцагчдын
сургуулийн мэдээлэл авах, хөтөлбөр сонгох, өргөдөл илгээх, бичиг баримт бүрдүүлэх, гэрээ
байгуулах, төлбөр төлөх болон визийн явцыг хянах үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилготой
технологид суурилсан боловсролын зуучлалын платформын системийг шинжилж,
зохиомжлон, прототайп загварыг боловсруулав. Судалгааны хүрээнд гадаадад суралцах
зуучлалын үйлчилгээний онолын үндэс, цахим үйлчилгээний хэрэглээ, дотоодын нөхцөл
байдал болон хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг судалж, суралцагчдад тулгардаг
хүндрэлүүдийг тодорхойлсон. Үүний үндсэн дээр системийн хэрэглэгчдийн дүр, үндсэн
функц, өгөгдлийн урсгал, системийн архитектур, өгөгдлийн сангийн бүтэц, хэрэглэгч
хоорондын харилцах логик болон хэрэглэгчийн интерфэйсийн загваруудыг боловсруулсан.
Мөн суралцагч, эцэг эх, агент, байгууллагын ажилтан зэрэг хэрэглэгчдийн оролцоонд
тулгуурлан өргөдөл, гэрээ, төлбөр, визийн явцыг нэгдсэн байдлаар удирдах боломжийг
системийн түвшинд загварчилсан. Судалгааны үр дүнд суралцагчдад ил тод, ойлгомжтой,
шуурхай үйлчилгээ авах боломж бүрдүүлэх, харин зуучлалын байгууллагад үйл
ажиллагаагаа үр ашигтай удирдах боломж олгох технологийн шийдлийг санал болгож
байна |
en_US |
| dc.subject |
Гадаадад суралцах, боловсролын зуучлал, суралцагч, өргөдөл, гэрээ, виз, төлбөр, боловсрол зуучлалын платформ. |
en_US |