СЭЗИС - Бүтээлийн сан

Хиймэл оюунд суурилсан хувийн туслах агент систем хөгжүүлэх

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Баттогтох, Бат-Оргил
dc.contributor.author Эрдэнэцацралт, Анужин
dc.date.accessioned 2026-06-22T05:34:48Z
dc.date.available 2026-06-22T05:34:48Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4779
dc.description.abstract Энэхүү дипломын ажил нь мэдээллийн ачаалал, цагийн менежмент болон ажлын урсгалын хүндрэлүүдийг шийдвэрлэх зорилготой хиймэл оюунд суурилсан хувийн туслах агент систем боловсруулахад чиглэсэн. Орчин үед хэрэглэгчид цахим шуудан, календарь, тэмдэглэл болон бусад дижитал платформыг зэрэг ашиглах шаардлагатай болсноор мэдээллийг удирдах, зохион байгуулахад хүндрэл үүсэх болсон нь судалгааны үндэслэл болсон. Төслийн хүрээнд хиймэл оюун, байгалийн хэлний боловсруулалт (NLP), workflow автоматжуулалт болон AI agent технологид тулгуурласан нэгдсэн системийн шийдэл боловсруулсан. Уг систем нь цахим шуудан ангилах, уулзалт товлох, календарь удирдах, мэдээлэл нэгтгэн боловсруулах зэрэг давтагддаг үйл ажиллагааг автоматжуулах замаар хэрэглэгчийн ажлын ачааллыг бууруулахад чиглэсэн. Мөн судалгааны үр дүнгээс харахад хэрэглэгчдийн дунд мэдээлэл ялгах, олон системийг зэрэг ашиглахтай холбоотой хүндрэл түгээмэл байгаа бөгөөд AI туслах системийн хэрэгцээ өндөр байгааг тогтоосон. Иймээс хэрэглэгчийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгтгэн удирдах, ажлын урсгалыг оновчтой болгох хиймэл оюунд суурилсан нэгдсэн туслах систем хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Судалгааны үр дүнд боловсруулсан систем нь мэдээллийн ачааллыг бууруулах, цагийн менежментийг сайжруулах, давтагддаг ажлыг автоматжуулах замаар хэрэглэгчийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой болох нь тогтоогдсон. en_US
dc.subject Хиймэл оюун en_US
dc.subject Хувийн туслах систем en_US
dc.subject Мэдээллийн хэт ачаалал en_US
dc.subject Ажлын урсгалын автоматжуулалт en_US
dc.subject Бүтээмж en_US
dc.title Хиймэл оюунд суурилсан хувийн туслах агент систем хөгжүүлэх en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, мэдээллийн системийн
ife.Мэргэжил.Индекс D341300
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах