Хураангуй:
нэхүү дипломын сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Хурал дахь улс төрийн
намын бүлгийн эрх зүйн зохицуулалт, бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг
судалж, Герман болон Их Британийн парламентын намын бүлгийн тогтолцоотой
харьцуулан шинжилсэн судалгааны ажил болно.
Судалгааны хүрээнд парламент дахь намын бүлгийн онолын үндэс, намын
тогтолцооны хөгжил, улс төрийн намуудын төлөвшлийн хэв шинжийг авч үзсэн бөгөөд
Монгол Улсын намын тогтолцоо нь олон намын шинжтэй боловч институцжилтийн
түвшин харилцан адилгүй, үзэл баримтлалын ялгарал сул, лидер төвтэй шинж
давамгайлж байгааг тодорхойлов.