СЭЗИС - Бүтээлийн сан

Татварын зохицуулалт болон барилгын салбарын онцлог санхүүгийн тайлангын үнэн зөв байдалд нөлөөлөх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гинжбаатар, Энхцэцэг
dc.contributor.author Эрдэнэбилэг, Буянжаргал
dc.date.accessioned 2026-06-22T05:32:55Z
dc.date.available 2026-06-22T05:32:55Z
dc.date.issued 2026-06-16
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4767
dc.description.abstract Энэхүү судалгаа нь санхүүгийн тайлагналын үнэн зөв байдалд татварын зохицуулалт болон барилгын салбарын онцлог хэрхэн нөлөөлж байгааг баримт бичгийн судалгаа болон анкетын аргаар судалж, эдгээр зөрүүнээс үүдэн байгууллагад учирч болох татварын эрсдэл болон санхүүгийн буруу тайлагналын алдааг илрүүлэх зорилготой. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын онолын үзэл баримтлалд зааснаар нийтлэг зорилготой санхүүгийн тайлагналын зорилго нь тайлагнагч аж ахуй нэгжийн байгууллагын хувьд санхүүгийн мэдээллээ хэрэглэгчид гаргаж өгөх энэ зорилгыг хангахын тулд санхүүгийн тайлан нь үнэн зөв болон иж бүрэн байх гэдэг үндсэн хоёр чанарын шинжийг хангах ёстой байдаг. Татварын бодлого гэж татварын аливаа төрөл хэлбэрээр дамжуулан татвар төлөгчдийн үйлдлийг хянах, зөв чиглэлд хөтлөх, татварын төлөгчдийн үйл ажиллагаанд үр ашигтай нөлөөлөх зорилго бүхий төр засгийн бодлого юм. Татварын төрлөөс хамаарч, татвар төлөгчдийн зан, хандлага, үйлдэл өөр өөр байдаг. Татварын хуулийг зөрчсөн буюу дагаж мөрдөхгүй байх нь байгууллага болон иргэнд дараах төрлийн ноцтой эрсдэлүүдийг дагуулж байдаг. Эрсдэлийг санхүүгийн,захиргааны,эрүүгийн хариуцлагын эрсдэл, нэр хүндийн гэсэн бүлэгт хуваан үзнэ. Тухайн байгууллага нь эдгээр эрсдэлээс зайлсхийх тулд татварын тайланг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж, мэргэшсэн татварын зөвлөхтэй хамтран ажиллаж, татварын тайлангаа цаг тухай бүрд тайлагнаж татвараа төлж байх шаардлагатай. 1.Татварын зохицуулалт болон санхүүгийн тайлагналын стандартын хоорондын зөрүү нь тайлагналын үнэн зөв байдалд сөрөг нөлөө үзүүлдэг. 2. Барилгын салбарын урт хугацааны үйл ажиллагааны циклийн онцлог нь орлого хүлээн зөвшөөрөлт, зардлын тооцоололд алдаа гарахад нөлөөлдөг 3. Татварын дарамт ихтэй үед барилгын компаниуд үр дүнгээ татварын зорилгоор оновчтой тайлагнах хандлагатай байдаг ч энэ нь "үнэлэмжийн өсгөлт"гэсэн үзэгдлийг бий болгож, санхүүгийн тайлагналын найдвартай байдлыг бууруулдаг. Энэхүү судалгаа нь барилгын туслан гүйцэтгэгч компаниудын татвар болон санхүүгийн тайлагналын нийцлийг нэмэгдүүлэх, татварын эрсдэл болон буруу тайлагналын эрсдэлээс сэргийлэх зөвлөмжийг санал болгох практик ач холбогдолтой. en_US
dc.subject ААНОАТ ,Санхүүгийн тайлан ,СТОУС 15 en_US
dc.title Татварын зохицуулалт болон барилгын салбарын онцлог санхүүгийн тайлангын үнэн зөв байдалд нөлөөлөх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах