Хураангуй:
Энэхүү дипломын ажын үр дүнд, хувь хүний хөгжил нь мэдлэг, ур чадвар, хандлага, сэтгэлзүй болон нийгмийн чадварыг тасралтгүй сайжруулах цогц үйл явц болох нь тодорхойлогдож байна. Хувь хүний хөгжил нь өөрийгөө танин мэдэх, зорилго тодорхойлох, ур чадвараа хөгжүүлэх болон нийгэмд идэвхтэй оролцох зэрэг хүчин зүйлсээс хамаарч, хүний амьдралын бүх үе шатанд үргэлжилдэг. Мөн нийгмийн янз бүрийн бүлгийн хүмүүст сурах арга барил сул байх, зорилго тодорхой бус байх, цагийн менежмент муу байх, стресс зэрэг асуудлууд нийтлэг тулгарч байгаа нь судалгаанаас харагдсан. Одоогийн олон улсын болох дотоодын аппликейшнүүд ихэвчлэн дадал зуршил, сэтгэлзүй, бүтээмж зэрэг нэг чиглэлд төвлөрдөг боловч хувь хүний хөгжлийн бүх талын нэгтгэсэн нэгдсэн систем харьцангуй цөөн байна. Иймээс зорилго төлөвлөлт, дадал зуршил хөгжүүлэх , сэтгэлзүйн хяналт, ур чадвар хөгжүүлэх болон цагийн менежментийг нэгтгэсэн аппликейшн боловсруулах нь хувь хүний хөгжлийг илүү үр дүнтэй дэмжих боломжтой гэж үзэж байна.