СЭЗИС - Бүтээлийн сан

СПОРТ БАРААНЫ ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛТАД БРЭНДИЙН ТАНИГДАЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ (Сагсан бөмбөгийн зориулалттай гуталны жишээгээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сайнбаяр, Мөнхбаяр
dc.contributor.author Батбаяр, Дөлгөөн
dc.date.accessioned 2026-06-22T05:32:11Z
dc.date.available 2026-06-22T05:32:11Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4762
dc.description.abstract Судалгааны үр дүн нь Улаанбаатар хотын сагсан бөмбөгийн пүүз хэрэглэгчдийн зан төлөв нь зөвхөн функциональ хэрэгцээ төдийгүй брэндийн нэр хүнд, нийгмийн статус болон сэтгэл зүйн таашаалтай нягт уялдаатай болохыг харуулж байна. Нийт 350 оролцогчийг хамарсан уг судалгааны найдвартай байдлын индекс (Cronbach's Alpha) 0.961 гарсан нь өгөгдлийн өндөр тогтвортой байдлыг илэрхийлж байна. Судалгаанд хамрагсдын дийлэнх нь залуу үеийнхэн (75% нь оюутан, сурагч) бөгөөд 77 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа нь тус зах зээлийн зорилтот сегментийг тодорхойлж байна. Худалдан авалтын шийдвэр гаргалтад "Технологи/Чанар" (50%) тэргүүлэх байр суурь эзэлж байгаа хэдий ч Nike, Adidas зэрэг брэндүүдийн давамгайлал нь хэрэглэгчийн итгэлцэл болон брэндийн баталгаатай шууд хамааралтай байна. Дижитал маркетингийн хүч нөлөө өндөр байгаа бөгөөд хэрэглэгчдийн 80% нь бусдын сэтгэгдэл (review) болон нийгмийн сүлжээнд суурилж сонголтоо хийдэг нь уламжлалт дэлгүүрийн сувгаас илүүтэй цахим орчны маркетингийн ач холбогдлыг нотолж байна. Мөн алдартай тамирчдын нэр хүнд нь худалдан авах хүсэл эрмэлзлийг (70%) идэвхжүүлэх хүчтэй хөшүүрэг болж байна. Фактор шинжилгээгээр хэрэглэгчийн сонголтод брэндийн нэр хүнд, сэтгэл зүйн үнэ цэн, маркетингийн нөлөө, бодит хэрэглээний прагматик тал гэсэн дөрвөн үндсэн хүчин зүйл нөлөөлдөг нь тодорхойлогдлоо. Корреляцийн шинжилгээ нь брэндийн танигдалт болон хэрэглэгчийн итгэл нь худалдан авах шийдвэрт шууд, эерэг нөлөөтэй (0.78–0.85) болохыг баталж байна. Дүгнэхэд, хэрэглэгчид бүтээгдэхүүнийг бус брэндийн баталгаа, нийгмийн байр суурийг худалдан авч байгаа цогц үйл явц өрнөж байна. Иймд зах зээлд шинээр нэвтэрч буй брэндүүд хямд үнийн стратегийг сонгохоос илүүтэй хэрэглэгчийн итгэлийг олж авах, дижитал сувгаар дамжуулан чанар, баталгааг сурталчлах нь урт хугацааны амжилтын түлхүүр болох юм. en_US
dc.subject брэндийн танигдалт en_US
dc.subject худалдан авах шийдвэр en_US
dc.subject хэрэглэгчийн зан төлөв en_US
dc.subject сагсан бөмбөгийн гутал en_US
dc.subject хэрэглэгчийн итгэл en_US
dc.subject брэндийн үнэнч байдал en_US
dc.subject брэндийн имиж en_US
dc.subject спорт барааны зах зээл en_US
dc.subject хүлээн авсан чанар en_US
dc.subject нийгмийн нөлөө en_US
dc.title СПОРТ БАРААНЫ ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛТАД БРЭНДИЙН ТАНИГДАЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ (Сагсан бөмбөгийн зориулалттай гуталны жишээгээр) en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Сандагдорж, Сайн-Од


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах