СЭЗИС - Бүтээлийн сан

Монголын даатгалын компаниудын хөрөнгө оруулалтын бүтэц ба түүний хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөллийн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Е, Соёлмаа
dc.contributor.author Болдбаатар, Мөнхзул
dc.date.accessioned 2026-06-22T04:48:47Z
dc.date.available 2026-06-22T04:48:47Z
dc.date.issued 2026
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4750
dc.description.abstract Даатгалын компаниуд нь институцийн хөрөнгө оруулагчийн хувьд хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг боловч Монгол Улсын нөхцөлд энэхүү үүргийн хэрэгжилт харьцангуй хязгаарлагдмал түвшинд байна. Иймд энэхүү судалгааны зорилго нь Монголын даатгалын компаниудын хөрөнгө оруулалтын бүтэц, түүний хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөллийг онолын болон эмпирик аргаар тодорхойлоход оршино. Судалгаанд 2021-2025 оны улирлын өгөгдлийг ашиглан тренд, корреляци, харьцуулсан болон зах зээлийн төвлөрлийн шинжилгээний аргуудыг хослуулан хэрэглэв. Шинжилгээний үр дүнгээс үзэхэд даатгалын компаниудын нийт хөрөнгө оруулалт жилд дунджаар 17.6 хувиар өсөж, 2025 онд 468.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэвч хөрөнгө оруулалтын бүтцэд банкны хадгаламжийн эзлэх хувь 73.3 хувиас 81.2 хувь хүртэл өссөн нь хөрөнгө оруулалтын бодлого нь консерватив, эрсдэлээс зайлсхийсэн чиглэл давамгайлж байгааг илтгэж байна. Нөгөө талаас үнэт цаасанд хийсэн хөрөнгө оруулалтын эзлэх хувь 26.7 хувиас 18.7 хувь болж буурсан нь даатгалын салбарын хөрөнгийн зах зээлд үзүүлэх эерэг нөлөө хязгаарлагдмал хэвээр байгааг харуулж байна. Олон улсын харьцуулалтаас Монголын даатгалын зах зээлийн гүнзгийрэлт (0.66%) болон нэг хүнд ногдох хураамжийн хэмжээ нь Казахстан, Өмнөд Солонгос зэрэг орнуудтай харьцуулахад мэдэгдэхүйц доогуур түвшинд байна. Иймд даатгалын компаниудын институцийн хөрөнгө оруулагчийн үүргийг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний төрөлжилтийг нэмэгдүүлэх, ялангуяа урт хугацааны даатгалыг хөгжүүлэх, мөн зохицуулалтын орчныг илүү уян хатан болгох шаардлагатай гэж үзэж байна. en_US
dc.subject Даатгалын компани, институцийн хөрөнгө оруулагч, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын бүтэц en_US
dc.title Монголын даатгалын компаниудын хөрөнгө оруулалтын бүтэц ба түүний хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөллийн шинжилгээ en_US
dc.title.alternative An Analysis of the Investment Portfolio Structure of Mongolian Insurance Companies and Its Implications for the Capital Market en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Ц, Номин-Эрдэнэ


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах