Хураангуй:
Энэхүү судалгааны зорилго нь S&P 500 индексийн технологийн салбарын 50 компанийн 2018-2024 оны улирлын панел өгөгдөлд тулгуурлан уламжлалт санхүүгийн үзүүлэлтүүд болон альтернатив өгөгдлийн хувьцааны өгөөжийг тайлбарлах чадварыг харьцуулан үнэлэхэд оршино. Судалгаанд ROA, ROE, EPS, P/E lag, B/M зэрэг уламжлалт санхүүгийн үзүүлэлтүүд, Google Trends-ийн Search Volume Index болон AAII Investor Sentiment Survey-д суурилсан хөрөнгө оруулагчийн сентимент хувьсагчийг ашигласан. Шинжилгээг панел регрессийн аргаар хийж, уламжлалт, альтернатив болон нэгдсэн гурван загварыг харьцуулсан.