Хураангуй:
Хөрөнгийн зах зээл нь компаниуд урт хугацааны санхүүжилт татах, хөрөнгө оруулагчид өөрийн хуримтлалыг өгөөж хүртэх зорилгоор байршуулдаг санхүүгийн зах зээлийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. 2025 оны жилийн эцсийн байдлаар хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13,879.4 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оноос 6.6 хувиар өссөн үзүүлэлт байна. Мөн тухайн онд зах зээлийн үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 15.4 хувьтай тэнцэж байна.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны өгөөжид макро эдийн засгийн хувьсагчид болох инфляц, валютын ханшийн өөрчлөлт, зээлийн хүү, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт, ДНБ-ийн өсөлтийн нөлөөг салбар хоорондын ялгаатай байдлыг харьцуулахаар салбарын индексийг тус бүр байгуулсан.
Шинжилгээний үр дүнд сонгон авсан 4 салбарын хувьцааны өгөөж ялгаатай нөлөөлөх нь батлагдсан. Банк санхүүгийн салбарын хувьцааны өгөөжид инфляц нь эерэг хамааралтай ба гадаад валютын ханшийн өөрчлөлт сөрөг, уул уурхайн салбарын хувьцааны өгөөжид мөнгөний нийлүүлэлтийн өсөлт эерэг ба ДНБ буюу эдийн засгийн өсөлт болон гадаад валютын ханшийн өөрчлөлт нь сөрөг хамааралтай гарсан.