| dc.description.abstract |
Энэхүү судалгааны зорилго болбоос Монголбанкны бодлогын хүүгийн өөрчлөлт
Монголын хөрөнгийн биржийн компаниудын хувьцааны өгөөжид хэрхэн нөлөөлдгийг
салбар тус бүрээр харьцуулан тодорхойлох юм. Үүний хүрээнд судалгааны онол, арга
зүйг судалж, гадаад, дотоодын судалгаануудын цар хүрээ, үр дүнг судалгааны үр
дүнтэйгээ харьцуулан дүгнэлт гаргалаа. Манай улсад энэ сэдвээр хийгдсэн судалгаа
бусад орнуудтай харьцуулахад цөөн байдаг учраас уг сэдвээр шинжилгээ хийх
шаардлагатай. Эмпирик аргаар 2012 оноос 2026 он хүртэлх бодлогын хүүгийн
өөрчлөлтөөс гадна дөрвөн салбарын 20 компанийн хувьцааны өгөөж, зээлийн хүү,
хадгаламжийн хүү, мөнгөний нийлүүлэлт, валютын ханш, ДНБ, зах зээлийн өгөөж,
инфляц зэрэг хувьсагчуудыг ашиглан VAR шинжилгээ хийн үнэлэхэд бодлогын хүүгийн
өөрчлөлт хувьцааны өгөөжид статистикийн хувьд ач холбогдолгүй нөлөө үзүүлдэг гэх
дүгнэлтэд хүрсэн ба нөлөө нь цаг хугацааны явцад буурсан байна. Бусад салбарын
хувьцааны өгөөжийн бодлогын хүүгийн өөрчлөлтөд үзүүлэх хариу үйлдэл хамгийн бага,
харин санхүүгийн салбар хамгийн их гарав. Ирээдүйд мөнгөний бодлого зохион
байгуулагчид мэдээллийн ил тод байдлыг сайжруулахад илүү анхаарах нь зүйтэй бөгөөд
энэ чиглэлээр судалгаа хийх сонирхолтой оюутнууд байгууллагын дотоод ашигт
ажиллагаа, өрийн харьцаа зэрэг үзүүлэлтүүдийг загварт нэмж судлах нь илүү ач
холбогдолтой, зөв шинжилгээ болохыг зөвлөж байна. |
en_US |