| dc.description.abstract |
Судалгааны ажлын хүрээнд хувьцааны шинжилгээ, хиймэл оюун ухааны онол, хэрэглээний иж бүрэн судалгаа хийж хувьцааны шинжилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах боломж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилготой ба судалгааны онолын үндэс нь Арбитраж үнийн онол, Цаг хугацааны цувааны онол, Регрессийн онол болон Ансамбль сургалтын онолуудад дээр суурилан тайлбарлав.
Эмпирик шинжилгээнд нээлттэй хиймэл оюун ухааныг ашиглан Монголын Топ-20 индекст багтах компаниудаас зах зээлийн үнэлгээ болон арилжааны идэвхээрээ салбараа төлөөлөхүйц АПУ, Говь, Тавантолгой, Ард Санхүүгийн нэгдэлийг сонгон авч, хувьцааны үнийн түүхэн өгөгдлийг ашиглан ханшийн таамаглалыг хийлээ.
Судалгааны үр дүнгээс харахад зөвхөн АПУ ХК-ийн макро үзүүлэлтүүд нь naive baseline-аас давсан таамаглал гаргаж чадсан. Харин Тавантолгой болон Говь компанийн хувьцаанд Риж регресс нь хамгийн сайн ажилласан ч ердөө 0.8–1.2%-ийн RMSE-ийн сайжруулалттай байсан. Ард Санхүүгийн нэгдэлийн хувьцаанд бүх загвар naive-аас муу ажилласан нь өгөгдлийн хязгаарлалтаас үүдэлтэй гэж үзсэн. Шинжилгээний дүнд макро эдийн засгийн үзүүлэлтээр Монголын хувьцааны ханшийг найдвартай таамаглах боломж хязгаарлагдмал болохыг тогтоов.
Технологийн өсөлт хурдацтай энэ үед хиймэл оюун ухааны тусламжтайгаар машин сургалтын аргуудыг ашиглан нарийн тооцооллуудыг илүү богино хугацаанд хийж чаддаг болсноор хөрөнгө оруулагчид болон шинжээчдийн ажлыг хөнгөвчлөх боломж бүрдэж байгааг дүгнэлээ. |
en_US |