СЭЗИС - Бүтээлийн сан

Эрэгтэй хэрэглэгчдийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдан авах хүсэл эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батмөнх, Ганшагай
dc.contributor.author Ганбаатар, Мөнхзул
dc.date.accessioned 2026-06-22T02:59:17Z
dc.date.available 2026-06-22T02:59:17Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4705
dc.description.abstract Энэхүү судалгааны зорилго нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдан авах хүсэл эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсон юм. Эрэгтэйчүүдийн хувьд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зөвхөн өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна бие бялдарыг сайжруулах, эрч хүчийг нэмэгдүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор хэрэглэх хандлага түгээмэл байна. Судалгааны үндэслэл, зорилго: Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.6 жилээр богино байгаа нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зан төлөв, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ хангалтгүй байгаатай холбоотой юм. Энэхүү судалгааны зорилго нь эрэгтэй хэрэглэгчдийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдан авах хүсэл эрмэлзэлд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлох, тэдгээрийн хоорондын хамаарлыг шинжлэхэд оршино. Судалгааны хүрээ: Судалгааг Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн 18-55+ насны эрэгтэйчүүдийн дунд явуулсан. Онолын хүрээнд TPB онолын өргөтгөсөн судалгааг ашигласан. Судалгааны аргазүй: Тоон судалгааны хүрээнд 388 эрэгтэйчүүдээс асуулга авч, SPSS программ ашиглан найдвартай байдлын шинжилгээ Cronbach’s alpha, KMO, AVE, CR, регрессийн шинжилгээ, фактор шинжилгээ, ANOVA-г хийж гүйцэтгэсэн. Чанарын судалгааны хүрээнд сошиал медиа өгөгдлийн шинжилгээ болон биет ажиглалтын аргыг хослуулсан. Судалгааны үр дүн: Регрессийн загвар нь худалдан авах хүсэл эрмэлзлийг 83.12%-тай тайлбарлаж байна. Эрэгтэйчүүдийн худалдан авах хүсэлд субьектив норм буюу ойр дотын хүмүүсийн нөлөө хамгийн хүчтэй нөлөөлж байна. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс Монгол эрэгтэй хэрэглэгчдийн ЭМНБ худалдан авах хүсэл эрмэлзэлд субьектив норм хамгийн хүчтэй нөлөөлж байгааг тогтоов. Энэ нь эрэгтэй хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр нь хувь хүний эрүүл мэндийн ухамсраас илүү гэр бүл, ойр орчны нийгмийн нөлөөлөлд тулгуурлаж байгааг харуулж байна. Санал зөвлөмж: Эрэгтэй хэрэглэгчдийн худалдан авах шийдвэрт гэр бүлийн эмэгтэй гишүүдийн нөлөө өндөр байгаа тул маркетингийн харилцаанд өрхийн шийдвэр гаргалтын онцлогийг тусгах шаардлагатай. Мэдээллийн агуулгыг хялбарчилж, урт видео тайлбараас татгалзан, шууд асуудал, шийдлийг товч илэрхийлсэн контент мэдээлэл, түлхүү ашиглах, борлуулалтын сувгийг хамгийн хялбар хэлбэрт шилжүүлэхийг зөвлөж байна. en_US
dc.subject Хэрэглэгчийн зан төлөв, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, худалдан авах хүсэл эрмэлзэл en_US
dc.title Эрэгтэй хэрэглэгчдийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдан авах хүсэл эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах