| dc.contributor.advisor | Ц, Номин-Эрдэнэ | |
| dc.contributor.author | Баясгалан, Сувд | |
| dc.date.accessioned | 2026-06-22T02:50:28Z | |
| dc.date.available | 2026-06-22T02:50:28Z | |
| dc.date.issued | 2026-06-22 | |
| dc.identifier | Бакалавр | en_US |
| dc.identifier.uri | https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4701 | |
| dc.description.abstract | Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд Гадаадын шууд хөрөнгө оруулалтын (ГШХО) үзүүлэх нөлөөг салбарын бүтэц болон динамик хамаарлын түвшинд эмпирик аргаар тодорхойлохыг зорив. Судалгаанд ГШХО-ын салбарын бүтцийн тэнцвэргүй байдал, төвлөрлийг оношлох зорилгоор Herfindahl–Hirschman (HHI) индексийг ашигласан бөгөөд уул уурхайн салбарт хэт өндөр төвлөрөлтэй байгааг тогтоосон. Мөн салбар хоорондын динамик харилцан хамаарал болон хөрөнгийн зах зээлд үзүүлэх шок дамжуулалтын нөлөөг цаг хугацааны хувьд хувьсах шинж чанартай нь үнэлэхийн тулд Diebold & Yilmaz аргачлалыг хэрэглэсэн болно. Эмпирик үр дүнгээс харахад, уул уурхайн салбар дахь ГШХО-ын давамгайлал нь эдийн засгийн бүтцийн тэнцвэргүй байдлыг үүсгэж, дотоодын зах зээлийн эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Харин санхүү болон үйлчилгээний салбарууд хөрөнгийн зах зээлд өндөр дам нөлөө (spillover effect) үзүүлж байгаа бол үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарын оролцоо сул байна. Судалгаагаар ГШХО нь зөвхөн хөрөнгийн эх үүсвэр төдийгүй институцийн хөгжил, засаглалыг сайжруулах хөдөлгүүр болохыг нотолсон тул ГШХО-ыг салбарын хувьд төрөлжүүлж, хөрөнгийн зах зээлийн гүнзгийрэлтэй уялдуулах нь макро эдийн засгийн тогтвортой байдлын үндсэн нөхцөл болохыг энэхүү судалгааны ажлаараа илрүүлэв. | en_US |
| dc.subject | Гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, салбарын төрөлжилт, шингээх чадвар. | en_US |
| dc.title | Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх замаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь | en_US |
| ife.Мэргэжил.Нэр | Менежмент, санхүүгийн | |
| ife.Мэргэжил.Индекс | D340400 | |
| ife.Зэрэг | Бакалавр |