| dc.description.abstract |
Тус судалгааны ажил нь ногоон хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг карбон кредитээр арилжаалан хөгжүүлэх арга замыг судлах зорилгын хүрээнд карбон кредитийн зах зээлийн механизм, Монгол улсын карбон кредитийн өнөөгийн нөхцөл байдлыг судалж, мөн хөрөнгө оруулалтын багцад карбон кредитийг багтааснаар хөрөнгө оруулалтын багцын эрсдэлийг бууруулж буй эсэх зорилтуудыг дэвшүүлэн судалсан. Энэхүү судалгааны хүрээнд Европын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын сертификат (EU carbon permits allowance) нь NASDAQ Composite (IXIC), Germany ETF (DAX), FTSE 100, SP500, MSETOP20 индексүүдтэй хамааралгүй тул хөрөнгө оруулалтын багцын төрөлжүүлэлт хийхэд маш тохиромжтойг ССС-GARCH загвараар баталлаа. Мөн Европын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын сертификатыг 15%-ийн жингээр дээрхи индексүүдийн хамт хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэхэд эрсдэлийг хамгийн бага байлгаж хөрөнгө оруулалтын өгөөжийн хамгийн өндөр байлгах боломжтойг гэдгийг Марковицийн оновчтой багцын онолын дагуу тооцоолсоноор хөрөнгө оруулалтын сангууд карбон кредитийн арилжааг идэвхижүүлэхийг зорьсон. Монгол Улсад карбон кредитийн эрх зүйн орчин, үндэсний бүртгэл болон олон улсын стандартад нийцсэн MRV тогтолцоог бүрдүүлж, биржийн арилжааны платформоор дамжуулан ногоон төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын сангуудын багцын эрсдэлийг бууруулах зорилгоор карбон кредитийг багцандаа байршуулахыг зөвлөж байна.
This research aims to investigate ways to develop green investment fund activities through carbon credit trading. Within this objective, the study examines carbon credit market mechanisms and the current state of carbon market in Mongolia, while assessing whether incorporating carbon credits into an investment portfolio reduces overall risk.
The study utilized a CCC-GARCH model to demonstrate that European carbon permits (EU carbon permits allowance) show no correlation with the NASDAQ Composite (IXIC), Germany ETF (DAX), FTSE 100, S&P 500, and MSE TOP 20 indices, making them highly suitable for portfolio diversification. Furthermore, based on Markowitz’s Optimal Portfolio Theory, calculations indicate that maintaining a 15% weight of European carbon permits alongside these indices minimizes risk while maximizing investment returns. These findings are intended to encourage investment funds to actively trade carbon credits.
It is recommended to establish a legal framework, a national registry, and an international standard-compliant MRV system for carbon credits in Mongolia to expand financing for green projects. Also, investment funds should allocate carbon credits within their portfolios to effectively mitigate portfolio risk. |
en_US |