СЭЗИС - Бүтээлийн сан

Компанийн хувьцааны нэрлэсэн үнийг өөрчлөх шийдвэрийн эрх зүйн болон нягтлан бодох бүртгэлийн үр дагаврын шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Болд, Энхжаргал
dc.date.accessioned 2026-06-22T02:25:39Z
dc.date.available 2026-06-22T02:25:39Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4685
dc.description.abstract Орчин үеийн компанийн засаглалд хувьцааны нэрлэсэн үнийг өөрчлөх үйлдэл нь зөвхөн техникийн шинжтэй үйлдэл бус, тухайн компанийн зах зээлийн үнэлгээ болон хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн стратегийн чухал хэрэгсэл болж байна. Гэвч Монгол Улсад хувьцааны нэрлэсэн үнийг нэмэгдүүлэх замаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын тодорхой бус байдлаас үүдэн татвар ногдох орлогод хамаарах эсэхтэй холбоотой маргаантай асуудлыг практикт бий болгож байна. Уг маргаантай асуудлын хүрээнд шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээгээр, компанийн хуримтлагдсан ашгийг капиталжуулах замаар хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх үйлдлийг шүүхийн практикт “мөнгөн бус хэлбэрээр ногдол ашиг хуваарилсан” гэж тайлбарлан татвар ногдуулж байгаа бөгөөд энэ нь нягтлан бодох бүртгэлийн суурь зарчим болох “агуулга хэлбэрээс давамгайлах” зарчимд нийцэхгүй байгаа юм. Учир нь эдийн засгийн бодит агуулгын хувьд энэ нь хувьцаа эзэмшигчдийн гар дээр шинээр хөрөнгө, мөнгө очиж буй хэрэг биш бөгөөд зөвхөн компанийн өөрийн хөрөнгийн бүтэц доторх данс хоорондын ангиллын шилжилт юм. Ийнхүү дотоод бүртгэлийн өөрчлөлтийг бодит орлого гэж үзэн татвар ногдуулах нь татвар төлөгчдөд үндэслэлгүй санхүүгийн дарамт үүсгэхээс гадна компанийн засаглалыг сайжруулах, санхүүгийн чадавхаа бэхжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна. Бусад улсын сайн туршлагаас үзэхэд ХБНГУ, Их Британи, Япон зэрэг улсуудад хуримтлагдсан ашгийг капиталжуулах үйл явцыг компанийн санхүүгийн бүтцийг сайжруулахад чиглэсэн “татварын саармаг” үйлдэл хэмээн хүлээн зөвшөөрч, татварын бодлогоор тусгайлан дэмждэг байна. Тиймээс энэхүү судалгаа нь компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцийн өөрчлөлтийг онолын түвшинд системчлэх замаар дотоодын хууль тогтоомжийн хийдлийг арилгах, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, олон улсын жишигт нийцүүлэх практик ач холбогдолтой юм. en_US
dc.subject Компани, хувь нийлүүлсэн хөрөнгө, нэрлэсэн үнэ, татвар, татвар ногдох орлого en_US
dc.title Компанийн хувьцааны нэрлэсэн үнийг өөрчлөх шийдвэрийн эрх зүйн болон нягтлан бодох бүртгэлийн үр дагаврын шинжилгээ en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах