СЭЗИС - Бүтээлийн сан

ОРГАНИК ГАРАЛТТАЙ НЭХМЭЛ, СҮЛЖМЭЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ (GOTS, OEKO-TEX)-ЫГ НООЛУУРЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сүхбаатар, Бямбахорол
dc.contributor.author Лхагвасүрэн, Дуламханд
dc.date.accessioned 2026-06-22T02:10:01Z
dc.date.available 2026-06-22T02:10:01Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4677
dc.description.abstract Монголын ноолуурын салбар нь экспортын чухал салбарын нэг бөгөөд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд GOTS болон OEKO-TEX зэрэг тогтвортой үйлдвэрлэл, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах стандартуудыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэхүү судалгаагаар Монголын ноолуурын боловсруулах салбар дахь GOTS болон OEKO-TEX стандартын хэрэгжилтийн түвшинг үнэлж, стандарт нэвтрүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлон, хэрэгжилтийг сайжруулах боломжит шийдлийг судлав. Судалгаанд ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 9 компанийг хамруулж, асуулгын судалгаа, статистик мэдээлэл, олон улсын стандартын баримт бичиг болон экспертийн ярилцлагын мэдээллийг ашиглан шинжилгээ хийв. Судалгааны үр дүнгээс харахад компаниудын 33.33 хувь нь GOTS стандартыг сонирхож байгаа, 22.22 хувь нь нэвтрүүлэх бэлтгэл ажлаа эхлүүлсэн, 22.22 хувь нь урьдчилсан аудитад хамрагдсан бол 22.22 хувь нь нэвтрүүлэхээр төлөвлөөгүй байна. Харин OEKO-TEX стандартыг компаниудын 11.11 хувь нь бүтээгдэхүүний тодорхой хэсэгт хэрэгжүүлж байна. Стандарт нэвтрүүлэхэд өндөр зардал, органик түүхий эдийн баталгаажуулалт, нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдал, хүний нөөцийн чадавх, баримт бичгийн бүрдүүлэлт болон технологийн хоцрогдол зэрэг хүчин зүйлс гол хүндрэл болж байгааг тогтоов. Судалгааны үр дүнд тулгамдаж буй гол асуудал болох органик түүхий эдийн баталгаажуулалтыг сайжруулахад чиглэсэн үе шаттай замын зураглал боловсруулсан. Түүнчлэн GOTS стандартыг компанийн нийт үйл ажиллагаанд бус экспортод чиглэсэн зорилтот бүтээгдэхүүнд үе шаттайгаар нэвтрүүлэх нь илүү үр ашигтай болохыг тогтоосон. en_US
dc.subject Ноолуурын салбар, GOTS стандарт, OEKO-TEX стандарт, тогтвортой үйлдвэрлэл, органик баталгаажуулалт. en_US
dc.title ОРГАНИК ГАРАЛТТАЙ НЭХМЭЛ, СҮЛЖМЭЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ (GOTS, OEKO-TEX)-ЫГ НООЛУУРЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах