СЭЗИС - Бүтээлийн сан

Аяллын компанийн эрсдэлийн төлөвлөгөө: Аутбаунд аяллын жишээ дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Эрдэнэхуяг, Энгүүн
dc.date.accessioned 2026-06-22T01:53:47Z
dc.date.available 2026-06-22T01:53:47Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4668
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь Монгол улсын аутбаунд аяллын компаниудад тулгарч буй эрсдэлийн шинж чанар, хэмжээ, менежментийн байдлыг судалж, практик хэрэглэгдэхүйц эрсдэлийн удирдлагын загвар санал болгохыг зорьсон болно. Судалгааны ажилд хосолмол (mixed-method) аргачлалыг хэрэглэж, онолын шинжилгээ, байгууллагын судалгаа (n=9), зорчигчдын түүвэр судалгаа (n=120) болон ном зүйн шинжилгээг нэгтгэн ашигласан. Судалгааны гол дүнгээс харахад, Монголын аутбаунд аяллын зах зээл 2022–2024 оны хооронд дөрөв дахин тэлж, 2024 онд давхардсан тоогоор 3.5 сая иргэн гадаадад аялсан боловч аяллын компаниудын эрсдэлийн менежментийн тогтолцоо энэ өсөлтийг дагаж хөгжөөгүй байна. Судалгааны 9 компанийн зургаа нь эрсдэлийн төлөвлөгөөтэй боловч зөвхөн гурав нь эрсдэлийн сантай байна. Газрын тээврийн гурван компани нийтдээ эрсдэлийн сангүй, хоол хүнсний эрсдэл тус компаниудын 100 хувьд тохиолдсон, чартер нислэгийн дүүргэлт хангалтгүйгээс санхүүгийн хүнд нөхцөлд орсон кейс тогтоогдсон байна. Судалгааны гол үр дүнд ISO 31000:2018 стандарт болон Монголын аутбаунд аяллын бодит нөхцөлд суурилсан гурван давхаргат эрсдэлийн менежментийн загварыг боловсруулсан. Загварт 12 зүйл бүхий эрсдэлийн нэгдсэн бүртгэл, тээврийн хэлбэрээр тохируулсан шалгах хуудас, таван хямралын төрлийн стандарт протокол багтасан болно. Загварыг хэрэгжүүлснээр жижиг компани жилд 3–8 сая төгрөг, том компани жилд 25–60 сая төгрөгийн тооцооллын хэмнэлт бий болгох боломжтой. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject аутбаунд аялал en_US
dc.subject эрсдэлийн менежмент en_US
dc.subject ISO 31000 en_US
dc.subject аяллын компани en_US
dc.subject эрсдэлийн бүртгэл en_US
dc.subject хямралын менежмент en_US
dc.subject нийлүүлэлтийн гинжин хэлхээ en_US
dc.subject Монгол en_US
dc.title Аяллын компанийн эрсдэлийн төлөвлөгөө: Аутбаунд аяллын жишээ дээр en_US
dc.type Thesis en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах