Хураангуй:
Судалгааны ажлын зорилго нь тур операторуудад шаардлагатай байгаа
санхүүжилтийн хэрэгцээг судлан тогтоож, санхүүжилтийн боломжит эх үүсвэрүүдийг тодорхойлоход оршино. Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа 2050" бодлогод аялал жуулчлалыг тэргүүлэх салбаруудын нэгээр тодорхойлсон хэдий ч тур операторуудын санхүүжилтийн хүртээмж хангалтгүй байгаа нь аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлах шалтгаан болж байна.
Судалгааны ажилд анхдагч болон хоёрдогч эх үүсвэр дээр тулгуурлан тоон болон
чанарын аргыг хослуулан хэрэглэсэн. Тур операторуудын удирдлагуудаас асуулга,
ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулж, салбарын статистик, тайлан, эрх зүйн баримт
бичгүүдэд шинжилгээ хийсэн.
Судалгааны үр дүнд тур операторуудын бизнесийн процесс бүрд санхүүжилтийн
харилцан адилгүй хэрэгцээ тулгардаг нь тодорхойлогдсон бөгөөд санхүүжилтийн гурван үндсэн чиглэл болох төрийн дэмжлэг, санхүүгийн байгууллагуудын зээл, алтернатив санхүүжилтийн хэлбэрүүдийг боловсруулан гаргасан.