СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСАД ХАЯГДАЛ НАРНЫ ХАВТАНГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ, БОЛОМЖИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.date.accessioned 2026-03-20T05:05:14Z
dc.date.available 2026-03-20T05:05:14Z
dc.date.issued 2026-03-20
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4639
dc.description.abstract Сэргээгдэх эрчим хүчний салбар болон ногоон эдийн засгийн хөгжлийн өнөө үед нарны эрчим хүчний хэрэглээ дэлхий даяар эрчимтэй өсөж байгаа нь ирээдүйд их хэмжээний нарны хавтангийн (Photovoltaic, PV) хаягдал бий болох эрсдлийг нэмэгдүүлж байна. Судалгааны тооцооллоор 2020-2050 оны хооронд дэлхийн хэмжээнд хуримтлагдах хаягдал нарны хавтан буюу PV хаягдал 60–80 сая тонн хүрэх тооцоотой бөгөөд энэ нь дахин боловсруулах технологи, хууль эрх зүйн бодлого, зохицуулалт мөн үйлдвэрлэл, хэрэглэгчийн хариуцлагын тогтолцоог илүү сайжруулах шаардлагатайг харуулж байна. Хаягдал нарны хавтан дахин боловсруулах нь эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй байх ба зарим стратегийн түүхий эдийн дахин олборлолтын эх үүсвэр болон хөгжиж байгаа бөгөөд гол материалуудад шил, цахиур, мөнгө, зэс, хөнгөн цагаан зэрэг үнэ цэнтэй нөөц багтдаг. Энэхүү судалгааны ажилд дэлхийн нарны хавтангийн хаягдлын менежмент, технологийн хөгжил, бодлогын хэрэгжилтийн туршлагыг бусад улс орнуудтай харьцуулсан судалгаа хийж, Монгол Улсад нарны хавтангийн хаягдлын удирдлага, дахин боловсруулах үйлдвэрлэлийн боломж болон үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог EPR (Extended Producer Responsibility) нэвтрүүлэх боломжийг тодорхойлсон. Судалгааны арга зүйд баримт бичгийн шинжилгээ, харьцуулалтын арга, математик загварчлал, бодлогын шинжилгээний аргуудыг тус тус ашиглагдсан. Монгол Улсын хаягдал нарны хавтангийн хаягдлын хэмжээг 2030-2050 оны өсөлтийн болон ашиглалтын хугацааны задаргааны загвараар тооцоолоход 2050 он гэхэд 30-56 мянган тонн хаягдал нарны хавтан бий болох тооцоо гарсан. Энэ нь үндэсний хэмжээнд дахин боловсруулах үйлдвэр шаардлагатайг илэрхийлж байна. en_US
dc.language.iso mng en_US
dc.title МОНГОЛ УЛСАД ХАЯГДАЛ НАРНЫ ХАВТАНГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ, БОЛОМЖИЙН СУДАЛГАА en_US
dc.type Thesis en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах