СЭЗИС - Бүтээлийн сан

BNPL буюу "Одоо аваад, дараа төл" үйлчилгээний эрх зүйн зохицуулалтын зарим асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батнасан, Мөнгөннахиа
dc.contributor.author Сэмгид Маралмаа
dc.date.accessioned 2026-03-19T07:23:27Z
dc.date.available 2026-03-19T07:23:27Z
dc.date.issued 2026-03-19
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4637
dc.description.abstract Энэхүү судалгааны ажилд BNPL буюу “Одоо аваад, дараа төл” санхүүгийн үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг Монгол улсын шүүхийн практикт хамааруулан ойлгож буй факторингийн үйлчилгээ болон BNPL үйлчилгээний онолын ойлголтуудыг жишин судалж, BNPL үйлчилгээний олон улсын жишээ зохицуулалт, Монгол Улсын хууль эрх зүйн орчинд, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийн судалсан. BNPL үйлчилгээ нь финтек технологид суурилсан, хэрэглэгчдэд хүүгүй, шимтгэлгүйгээр хэсэгчлэн төлбөр хийх боломж олгодог шинэ төрлийн санхүүгийн загвар бөгөөд факторингийн үйлчилгээтэй ижил төстэй бүтэцтэй ч өөр онцлог, эрх зүйн шаардлагуудтай болохыг судалгааны хүрээнд тогтоосон. Судалгаанд Герман, Итали, Австрали зэрэг орнуудын зохицуулалтыг харьцуулан судалж, Монгол Улсад BNPL үйлчилгээг хэрэглээний зээл хэлбэрээр, эсвэл богино хугацаат зээл зэрэг хэлбэрээр тусгайлан зохицуулах шаардлагатайг дүгнэв. Ялангуяа, Банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр BNPL үйлчилгээ эрхэлж буй этгээдүүдэд Санхүүгийн зохицуулах хороо торгууль ногдуулж, факторингийн үйлчилгээтэй төсөөтэй гэж үзсэн практик дээр үндэслэн, BNPL нь тусдаа зохицуулалт шаардсан санхүүгийн бүтээгдэхүүн болохыг онцолсон болно. en_US
dc.subject BNPL үйлчилгээ, Факторинг , Банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа en_US
dc.title BNPL буюу "Одоо аваад, дараа төл" үйлчилгээний эрх зүйн зохицуулалтын зарим асуудал en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Моёор, Түвшинжаргал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах