| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь хиймэл оюун ухааны хэрэглээ нь ажилтнуудын бүтээлч чадварт хэрхэн нөлөөлөх талаар өнөөгийн хэрэглээ, чиг хандлага, боломж болон сорилтуудыг судалсан болно. Ингэхдээ хиймэл оюун ухааны хэрэглээ, ажлын
гүйцэтгэлийн талаарх зөвлөмж, ажилтны бүтээлч байдал, өөрийн суралцах үйл явцыг удирдах стратеги хэмээн 5 хүчин зүйлээр тодорхойлсон ба аудитын фирмийн ажилтнуудын хамруулан асуулгын аргааг судалгааг хийж гүйцэтгэв.Хиймэл оюун ухааны хөгжил, олон улсын аудитын фирмд нэвтэрч буй туршлага, хиймэл оюун ухааныг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд үүсэх ашиг тус, үр өгөөжийн талаар тоймлон харуулах, ажилтнуудын бүтээлч чадварт хэрхэн нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлж дүн шинжилгээ хийх зорилготой юм. Хиймэл оюун ухааны төрлүүд, ажилтнуудын бүтээлч чадварын талаарх онолыг судлан судалгааны дизайн гарган үр дүнгээс шинжилгээ хийв. Судалгааны үр дүнд хиймэл оюун
ухаан нь ажилтнуудын бүтээлч чадварыг нэмэгдүүлдэг ба энэ нь тодорхой хязгаарлалттай буюу ажилтнууд хиймэл оюун ухааны хэрэгсэл ашиглах явцдаа үйл явцаа хянах, үр дүн муу үед арга барилаа өөрчлөх, төлөвлөгөөгөө шинэчлэх, сайн болон муу
талыг эргэцүүлэн бодох, мэдээллийг нягтлах, олон үр дүнг харьцуулж дүгнэлт хийх зэрэг нь чухал хүчин зүйлс юм. Мөн судалгааны үр дүнгээс үнэлэлт дүгнэлт хийн, хиймэл оюун ухааныг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр судалж буй байгууллагуудад санал,зөвлөмж өгөхийг зорилоо. |
en_US |