СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 6.2-Т ЗААСАН БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН АСУУДАЛ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author АМГАЛАНБААТАР, АЗЖАРГАЛ
dc.date.accessioned 2026-02-06T06:42:34Z
dc.date.available 2026-02-06T06:42:34Z
dc.date.issued 2026-02-06
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4547
dc.description.abstract Энэхүү судалгааны зорилго нь 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт тусгагдсан төрийн нийтийн өмч, үр өгөөж, үр өгөөжийн дийлэнх зэрэг суурь ойлголтын эрх зүйн утга агуулгыг тодорхойлж, эдгээр зарчмын хэрэглээ Монгол улсын баялгийн бодлогод хэрхэн тусгагдаж байгааг тайлбарлахад оршино. Судалгаанд хууль зүйн онолын тайлбар, холбогдох салбар хуулийн зохицуулалт, олон улсын аргачлал болон стратегийн ач холбогдол бүхий төсөл дээр тулгуурласан харьцуулсан шинжилгээ ашиглав. Судалгааны үр дүнд байгалийн баялаг нь нийт ард түмний өмч бөгөөд төр ард түмний өмнөөс ашиглах үндсэн зарчмын утга агуулга эрх зүйн хүрээнд онцгой байр суурь эзэлдэг болохыг тодорхойлов. Мөн үр өгөөжийн ойлголт нь татвар, төлбөрөөс гадна эдийн засаг, нийгмийн олон талт ашиг сонирхлыг багтаасан цогц утгатай бөгөөд үр өгөөжийн хэмжээ нь гэрээний загвар, санхүүжилтийн бүтэц, хяналтын зохицуулалттай уялдан өөрчлөгддөг байна. Монгол орны байгалийн шавхагддаг баялгийг тэгш хүртээх, хойч үедээ үр өгөөжийг хадгалан үлдээх бодлогын хүрээнд үр өгөөжийг тодорхойлох аргачлал чухал ач холбогдолтой бөгөөд Орано Майнингийн төсөл нь амжилттай хэрэгжсэн тохиолдолд Үндсэн хуулийн 6.2-т заасан “үр өгөөжийн дийлэнх” гэх ойлголтыг шууд болон шууд бус үр өгөөжийг олон улсын аргачлалаар тооцож, үнэлсэн анхны төсөл болох боломжтой байна. Энэхүү судалгаа нь Үндсэн хуулийн 6.2-т туссан нэр томьёоны эрх зүйн утга, баялгийн үр өгөөжийн тооцооллын үндэслэл болон төрийн оролцооны хэлбэрийг цогц байдлаар тодорхойлж, байгалийн баялгийн бодлогын эрх зүйн хөгжүүлэлтад онолын ач холбогдолтой. Түлхүүр үгс: Үндсэн
dc.subject Research Subject Categories::LAW/JURISPRUDENCE en_US
dc.title МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 6.2-Т ЗААСАН БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН АСУУДАЛ en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах