СЭЗИС - Бүтээлийн сан

ПРОГРАМ ХАНГАМЖ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТӨСЛИЙН ӨРТГИЙГ ҮЙЛДЭЛД СУУРИЛСАН ӨРТӨГ ТООЦОХ АРГААР ТООЦОХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Чимэд-Очир, Ичинхорол
dc.date.accessioned 2025-06-20T08:43:32Z
dc.date.available 2025-06-20T08:43:32Z
dc.date.issued 2025-06-20
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4365
dc.description.abstract Хөгжингүй орнуудын жишгээр Монгол Улсад програм хангамжийн салбар эрчимтэй тэлж байгаа ч бүтээгдэхүүн, төслийнхөө өртгийг бодитой, нарийвчлалтай тооцож чадахгүйгээс төслүүд анхны төсвөөсөө давах, зардал хэтрэх, улмаар байгууллагын санхүүгийн тогтвортой байдал, өрсөлдөх чадвар, ялангуяа бүтээгдэхүүн болон төслийн амжилтад сөргөөр нөлөөлж байна. Судалгаагаар байгууллагуудын дийлэнх нь уламжлалт аргаар өртөг тооцдог бөгөөд энэ нь шууд бус зардлыг бодитой тооцож, хуваарилж, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангаж чадахгүй байна. Судалгааны зорилго нь: 1. Монголын програм хангамжийн компаниудын өртөг тооцооллын өнөөгийн байдлыг тодорхойлох, 2. Үйл ажиллагааны онцлогт нийцсэн, өгөгдөлд суурилсан, хэрэглээнд тохиромжтой ABC загварыг боловсруулан турших явдал юм. Судалгааны эхний зорилгын хүрээнд тоон судалгааны аргаар гүйцэтгэж, өртөг тооцоолол хийдэг мэдлэг туршлагатай удирдах албан тушаалтнуудаас зорилтот түүврийн аргаар мэдээлэл цуглуулан эксэл, SPSS програм ашиглан шинжилгээ хийсэн. Шууд бус зардал дунджаар нийт зардлын 35 хувийг эзэлдэг бөгөөд байгууллагын 91 хувь нь өртөг тооцох аргачлалаа сайжруулах шаардлагатай гэж хариулсан нь анхаарал татсан. Хоёр дахь зорилгын хүрээнд чанарын судалгааны аргаар хэрэгжүүлсэн бөгөөд олон улсын судалгаа болон туршлагад тулгуурлан бодит өгөгдөлд суурилсан ABC загварыг боловсруулж, сонгон авсан компанийн хэрэгжүүлж буй хоёр өөр төрлийн програм хангамжийн төсөлд туршин хэрэгжүүлсэн. Уг програм хангамжийн төслүүдэд ABC аргаар тооцсон өртгийн дүн уламжлалт аргаар тооцсоноос 12%-иар илүү байсан (удирдлагын шийдвэр гаргах материаллагийн дүнгээс 6 дахин давсан) ба зардлын бүтэц, ашигт ажиллагааны нарийвчлал ихээхэн ялгаатай байгааг үр дүнгээр харуулсан. Нийт зардлын 52 хувийг шууд бус зардал эзэлж байсан бөгөөд уламжлалт арга эдгээрийг ерөнхий байдлаар хуваарилдаг нь төслийн ашгийг хэт өндөр үнэлэх эрсдэл дагуулж буйг тогтоосон. Тухайлбал, уламжлалт аргаар А төслийн ашигт ажиллагааг 18 хувь хэмээн тооцсон бол ABC аргаар нарийвчлан тооцоход 3 хувийн алдагдалтай байсныг илрүүлсэн. Түүнчлэн төслийн SDLC-ийн үе шат бүрээр орлого, зардлыг ангилан тайлагнаснаар ашгийн хэлбэлзлийн шалтгааныг тодорхойлох, шийдвэр гаргалтад илүү нарийвчилсан, өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлсэн. Судалгааны үр дүн нь зөвхөн нэг байгууллагын жишээнд хязгаарлагдахгүй бөгөөд салбарын хэмжээнд үйлдэлд суурилсан өртөг тооцооллыг хэрэглэх боломжтойг харуулахыг зорьсон. Иймд уг судалгаа нь зардлын хяналт, ашигт ажиллагааны үнэлгээ, удирдлагын мэдээлэлд суурилсан стратегийн шийдвэр гаргалтыг боловсронгуй болгоход чиглэсэн бодитой арга зүйн суурь болно. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Өртгийн тооцоолол en_US
dc.subject шууд бус зардал en_US
dc.subject үйлдэлд суурилсан өртөг тооцох арга en_US
dc.subject ABC en_US
dc.subject програм хангамж en_US
dc.subject програм хангамжийн бүтээгдэхүүн en_US
dc.subject програм хангамжийн төсөл en_US
dc.subject төслийн өртөг en_US
dc.subject удирдлагын шийдвэр en_US
dc.subject SDLC en_US
dc.title ПРОГРАМ ХАНГАМЖ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТӨСЛИЙН ӨРТГИЙГ ҮЙЛДЭЛД СУУРИЛСАН ӨРТӨГ ТООЦОХ АРГААР ТООЦОХ НЬ en_US
dc.type Article en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах