СЭЗИС - Бүтээлийн сан

MSCI ESG RATING ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛД НИЙЦЭХҮЙЦ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖУУД /ХААН БАНК ХК-ИЙН ЖИШЭЭН ДЭЭР/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Янжив, Дашпил
dc.contributor.author Нэмэхбаатар, Энхжин
dc.date.accessioned 2025-06-20T08:07:57Z
dc.date.available 2025-06-20T08:07:57Z
dc.date.issued 2025-06-20
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4361
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд олон улсын хөрөнгө оруулагчид болон үнэлгээний агентлагуудын зүгээс байгууллагын тогтвортой байдал, урт хугацааны эрсдэлийн удирдлагад ESG (Environment, Social, Governance) үзүүлэлтийг үнэлгээний гол шалгуур болгон ашиглах хандлага эрс нэмэгдэж байна. Энэ судалгааны ажлын зорилго нь Хаан Банк ХК-ийн ESG мэдээлэл, бодлого, тайлагналын чанарыг MSCI ESG Rating үнэлгээний аргачлалд тулгуурлан дүгнэх, улмаар сайжруулалтын боломж, стратегийн чиглэлийг тодорхойлох явдал юм. Судалгааны хүрээнд Монголын банкны салбарын ESG хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг судалж, олон улсын үнэлгээний тэргүүлэх аргачлалууд болох MSCI, Sustainalytics, Refinitiv, S&P Global зэргийг харьцуулан шинжилж, арга зүйн ялгаа, дүйцлийг тодорхойлсон. MSCI-ийн үнэлгээний 10 үндсэн шалгуур үзүүлэлтээр Хаан Банкны гүйцэтгэлийг шинжилж, 7.85 оноо авч, “AA” зэрэглэлд үнэлэгдсэн нь дотоодын жишигт өндөр үзүүлэлт боловч тодорхой үзүүлэлтүүдэд (жишээлбэл, мэдээллийн ил тод байдал, гүйцэтгэлийн тайлагнал, эрсдэлийн интеграц) олон улсын шалгууртай харьцуулахад ахиц шаардагдаж буйг харуулж байна. Судалгааны үр дүнд боловсруулсан зөвлөмжүүд нь Хаан Банкны ESG үнэлгээг улам сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчид, үнэлгээний агентлагуудын хүлээлтэд нийцэх суурийг бэхжүүлэх, түүнчлэн Монголын банкны салбарын ESG шилжилтийн явцыг бодитой дэмжих ач холбогдолтой юм. en_US
dc.subject Байгаль орчин en_US
dc.subject Нийгэм en_US
dc.subject Засаглал en_US
dc.subject MSCI ESG Rating en_US
dc.subject “Хаан Банк” ХК en_US
dc.subject ESG en_US
dc.subject Сайжруулах боломж en_US
dc.subject Шалгуур en_US
dc.subject Ил тод байдал en_US
dc.subject Тайлагнал en_US
dc.title MSCI ESG RATING ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛД НИЙЦЭХҮЙЦ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖУУД /ХААН БАНК ХК-ИЙН ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах