Хураангуй:
ТОВЧ ХУРААНГУЙ
Уур амьсгалын өөрчлөлт нь хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг судлах зорилгоор Монголын Хөрөнгийн Биржийн I ангилалд бүртгэлтэй хүнс үйлдвэрлэлийн салбарын 4 компанийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг төлөөлөх санхүүгийн үзүүлэлтэд мөн хөдөө аж ахуйн салбарт цаг уурын өөрчлөлтийн үзүүлэлт болох дундаж температур, нийлбэр хур тунадасны хэмжээ, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын нөлөөг панел шинжилгээ хийх аргачлалыг ашиглан хийлээ. Салбарын шинжилгээг хийхэд 1961-2022 оны хөдөө аж ахуйн эдэлбэр газар, ургац үйлдвэрлэлийн индекс, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн индексийг хамааран хувьсагчаар авч тайлбарлах хувьсагчаар дундаж температур, нийлбэр хур тунадасны хэмжээ, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээг авлаа.
Ингэхэд температурын өсөлт нь ХАА-н эдэлбэр газрын болоод ургац үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, харин мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байна. Хур тунадасны өсөлт нь ХАА эдэлбэр газрын хэмжээг нэмэгдүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэл, ургацын түвшнийг нэмэгдүүлж байна. Харин нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээ нэмэгдэх нь ХАА эдэлбэр газрын хэмжээг бууруулж, ХАА үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байна. Компанийн хувьд авч үзэхэд борлуулалтын орлого, бусад зардлуудад температур, хур тунадас нь шууд нөлөө илрээгүй бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт нь санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлж байна. Дүгнэж хэлэхэд уур амьсгалын өөрчлөлт нь ундаа усны салбарын үйлдвэрлэлд эергээр, түүхий эд материал нь МАА салбараас шууд хамаарах үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж байна. CO₂ ялгаруулалтыг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүч ашиглах, хаягдал багатай үйлдвэрлэлийн процесс хэрэгжүүлэх нь зардлыг хэмнэж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах үр дүнтэй байна.
To study how climate change impacts the profitability of companies operating in the food production sector, panel analysis was conducted using financial indicators representing the production chain of four food industry companies registered in Category I of the Mongolian Stock Exchange. Additionally, climate variables such as average temperature, total precipitation, and carbon dioxide emissions were analyzed in the agricultural sector. The analysis used data from 1961 to 2022, including indexes for agricultural land and crop production, as well as livestock product output, with average temperature, total precipitation, and CO₂ emissions as explanatory variables.
The results showed that rising temperatures decrease the area of arable land and crop yields but increase livestock production. Increased precipitation expands arable land and boosts both livestock production and crop yields. Conversely, higher CO₂ emissions reduce arable land area but increase overall agricultural production. For companies, temperature and precipitation did not directly impact sales revenue and other expenses, but CO₂ emissions influenced financial performance.
In conclusion, climate change positively affects beverage and water production but has a negative effect on raw material-dependent industries like livestock. To reduce CO₂ emissions, adopting renewable energy sources and implementing low-waste manufacturing processes are effective strategies to lower costs and lessen environmental impact.