Хураангуй:
“Дижитал шийдэл ба хиймэл оюуны хөгжлийн төв” нь бизнесийн чиглэлээр AI суурьтай олон төрлийн сургалт зохион байгуулдаг хэдий ч одоогийн ашиглаж буй платформ нь хүрэлцээгүй байдал, хяналт бүртгэл, сургалтын удирдлага, хэрэглэгчийн хяналт гэх мэтчилэн олон асуудалтай тулгарч байгаа билээ. Суралцагчдын бүртгэл гар ажиллагаагаар хийгддэг, төлбөрийн хяналт болон мэдээлэл салангид хадгалагддаг, сургалтын агуулга бичлэг, материалд эргэн хандах боломж хязгаарлагдмал байдаг нь сургалтын чанарт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамж буурахад хүргэж байна. Иймийн тулд энэхүү дипломын төслийн зорилго нь сургалтын үйл ажиллагаанд оролцогч талуудад дижитал систем нэвтрүүлэх замаар одоогийн AS-IS процессыг нарийвчлан судлан, тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлүүдийг илрүүлж, хэрэглэгчдэд илүү хялбар хүртээмжтэй, найдвартай, автоматaжсан To-Be системийн шинжилгээ ба зохиомжийн баримт бичгийг бүрэн боловсруулав.