СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол улсын нүүрс нийлүүлэлтийг сайжруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сүхбаатар, Бямбахорлоо
dc.contributor.author Очирбат, Анхбаяр
dc.date.accessioned 2025-06-20T07:35:23Z
dc.date.available 2025-06-20T07:35:23Z
dc.date.issued 2025-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4353
dc.description.abstract Монгол Улсын эдийн засаг нь ашигт малтмалын экспортод, тэр дундаа нүүрсний экспортод өндөр төвлөрөлтэй хэвээр байна. 2023 оны байдлаар нүүрсний экспорт нийт экспортын 50 орчим хувийг бүрдүүлж, 9.1 тэрбум ам.долларын гадаад валютын орлого олсон нь улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаар бүрдүүлсэн үзүүлэлттэй байна. Энэхүү үзүүлэлтээс нүүрс нийлүүлэлтийн тогтвортой байдал нь улсын макро эдийн засгийн тогтвортой байдлыг шууд тодорхойлох чухал хүчин зүйл болохыг илтгэж байна. 2025 оны эхний улиралд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийт 47 удаагийн нүүрсний арилжаа зохион байгуулснаас 12 нь амжилттай, 35 нь амжилтгүй болсон үзүүлэлттэй байна. Түүнчлэн 2025 оны 3 дугаар сарын байдлаар Монгол улсын экспортын чухал ач холбогдол бүхий хил, боомтуудад биржээр худалдсан ч экспортод гаргаагүй байгаа нүүрсний овоолгын хэмжээ 10 сая тоннд хүрсэн бөгөөд БНХАУ-ын хилийн боомтуудын нүүрсний агуулах дүүрч, худалдан авагч тал татан авалт хийхгүй байгаа нь зах зээлийн үнийн бууралттай шууд холбоотой бөгөөд энэ нь нийлүүлэлтийн эрсдэлийг улам гүнзгийрүүлж байгаа нөхцөл байдал юм. Цаашид нийлүүлэлтийн доголдол үргэлжилбэл, Монголын нүүрсний гол зах зээл болох БНХАУ өөрийн импортын хэрэгцээг Индонез, Австрали зэрэг өрсөлдөгч орнуудаас хангах боломжтой байгаа нь Монгол Улсын зах зээлд эзлэх байр суурийг алдах өндөр эрсдэл үүсгэж байна. Иймд Монгол Улсын нүүрс нийлүүлж байгаа худалдан авагчийн тоог нэмэгдүүлж, үнийн стратегийг бусад улстай харьцуулж оновчтой төлөвлөх, нүүрсний чанарын хяналтын тогтолцоог сайжруулах замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, урт хугацааны тогтвортой гэрээний стратегийг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ нь зөвхөн салбарын тогтвортой өсөлтийг хангах бус, улс орны эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн бие даасан байдлыг хадгалахад амин чухал ач холбогдолтой юм. en_US
dc.subject Нүүрс, Нийлүүлэлт, Шинжилгээ, Арилжаа, Экспорт, Монгол улс, БНХАУ, Экспорт, Эрдэнэс таван толгой, ЭТТ, Судалгаа, Гэрээ en_US
dc.title Монгол улсын нүүрс нийлүүлэлтийг сайжруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах